Нийт 600 сая ам. долларын хөрөнгө босгосон SenseTime хэмээх хиймэл оюун ухаанд суурилсан царай таних систем хөгжүүлдэг Хятадын компанийн үнэлгээ 4,5 тэрбум ам. доллар давжээ.
2014 онд байгуулагдсан энэ компани 2017 оноос ашигтай ажиллаж эхэлсэн аж. Компани өнгөрсөн хугацаанд Suning.com хэмээх Хятадын цахим худалдааны компани, Сингапурын Temasek Holdings, алдарт Алибабагаас нийт 600 сая ам. доллар босгожээ.
Хэдийгээр SenseTime эцсийн байдлаар зах зээлийн үнэлгээгээ зарлаагүй ч гэсэн Рейтерс агентлагийн мэдээлснээр нийт үнэлгээ 4,5 тэрбум ам. долларт хүрсэн байна.
Ийнхүү тус компани хиймэл оюун ухааны салбарт нэг удаагийн эргэлтээр хамгийн их хөрөнгө босгосон компани болсон бөгөөд үүний өмнөх хөрөнгө оруулалтаар үнэлгээ нь 1,5 тэрбум ам. доллар хүрч байжээ.
Харин одоо 4,5 тэрбум ам. доллар болсноор дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хиймэл оюун ухаан хөгжүүлэгч гарааны компани болж байна. Ялангуяа Хятад улс 2025 он гэхэд хиймэл оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлэгч болохоор зорьж буй энэ үед тун цагаа олсон хэрэг юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хиймэл оюун ухааны салбарт тэргүүлсэн орон ирээдүйд ноёлно хэмээн мэдэгдэж байсан удаатай.
SenseTime компани нь хиймэл оюун ухаанд суурилсан ажиглалтын систем хөгжүүлдэг. Энэ системийн гэрэл зургаар таних горимыг Хятадын цагдаагийн алба ашигладаг болсон бөгөөд хоёр жилийн өмнө л гэхэд 100 метрийн цаанаас машин, хүний царайг таних чадалтай байжээ.
Хэн ч нэрийг нь дуулж байгаагүй тус компани өнгөрсөн жилээс буюу байгуулагдсан цагаасаа ердөө гурван жилийн дараа ашигтай ажиллаж эхэлсэн юм. Үүнээс гадна компани өөрийгөө жолоодох систем хүртэл хөгжүүлж байгаа аж.