Бидний хэлж заншсанаар шүдний аппарат буюу гажиг засах аппаратны талаар та юу мэдэх вэ. Гажиг засах аппарат нь таны гоо сайханд нөлөөлөхөөс гадна хамгийн чухал нь эрүүл мэнд талаасаа маш онц ач холбогдолтой юм. Учир нь аппарат шүдний зуултыг зөв болгох үүрэгтэй. Зуулт зөв байснаар шүд зөв хоршиж, улмаар зөв зажилдаг аж.
Гажиг засах аппаратыг хэдэн наснаас эхлэн зүүх боломжтой, анхаарах зүйл хийгээд шинээр нэвтрээд буй Синержи аппаратны талаар нүүр амны их эмч анагаах ухааны доктор Э.Ануударьтай ярилцлаа. Тэрбээр Куба улсын Гаванын Шүдний их сургуулийг төгсөж, Японы Айчи Гакүйн сургуульд Анагаах Ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд “Продент” эмнэлгийг 2014 оноос хойш ажиллуулж байгаа юм.
ГАЖИГ ЗАСАХ АППАРАТ НЬ ЗӨВХӨН ГОО САЙХНЫГ ЗАСАХ ЭМЧИЛГЭЭ БИШ
-Аппарат зүүх хугацааг багасгадаг шинэ төрлийн аппаратыг гажиг заслын эмчилгээндээ нэвтрүүлсэн гэж дуулсан. Шинэ нэвтрүүлсэн үйлчилгээгээ танилцуулахгүй юу?
-Манай эмнэлэг АНУ-ын технологи болох Синержи гэдэг аппаратыг гажиг заслын эмчилгээндээ нэвтрүүлээд жил орчим болж байна. Энэ аппаратны систем нь зургаан дэгээ бүхий арай өөр. Аман доторхи дулааны өөрчлөлтөөр аппаратны нум өөрөө чангарч, шүдэнд тогтмол хүч үйлчилж байдаг. Жишээ нь халуун цай уух эсвэл зайрмаг идэх үед нум өөрөө өөрийгөө чангалж байдаг гэсэн үг.
Шүдний гажиг засах хугацааг гуравны нэгээр богиносгосон. Мөн чангалгаа хийх тоог гурав дахин багасгаж байна
Ингэснээр шүдний гажиг засах хугацааг гуравны нэгээр богиносгосон. Мөн чангалгаа хийх тоог гурав дахин багасгаж байна. Бусад төрлийн аппаратыг сард нэг удаа чангалуулдаг бол энэ аппаратыг зүүснээр гурван сард нэг удаа чангалуулах юм.
Энгийн аппарат зүүхэд бүх шүдний ясанд бэхлэгдэх хэсэг буюу шүдний сурвалж 1-2мм-ээр шимэгдэж богиносдог. Харин Синержи аппаратны хувьд зөвхөн байрлалын гажиг үүссэн шүднүүдийг хөдөлгөж, бусад шүднүүдэд хүч үйлчилдэггүй учраас сурвалжийн шимэгдэл үүсдэггүй, өвдөлт харьцангуй багатай байдгаараа маш том давуу тал болж байгаа юм.
Орчин үеийн завгүй амьдралд цаг хугацаа маш чухал болсон. Тэгэхээр эмчилгээний хугацаа болон эмнэлэгт ирэх хугацааг ч мөн хэмнэх боломжийг энэ аппарат олгож байгаа юм. Дээрээс нь өвдөлт багатай гэдэг нь бас нэг давуу тал.
-Гажиг засах бусад төрлийн аппаратны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
-Гажиг засах аппаратыг авдаг, авдаггүй гэж хоёр ангилдаг. Авдаг аппаратыг ихэвчлэн бага насны хүүхдэд хийдэг. Өсөж, том болж байгаа учраас авдаг аппаратаар шүдний зуултыг зөв удирдах үүрэгтэй. Ингэснээр шүдний хэлбэр, байрлалыг зөв болгож өгдөг. Аппаратыг эрт зүүх тусам илүү хурдан үр дүнд хүрч, хүндрэл бага байдаг.
Харин авдаггүй аппаратыг Байнгын шүд ургаж гүйцсэн буюу 12-оос дээш насанд зүүнэ. Энэ үед гавлын ясны хөгжил зогсчихсон байдаг тул авдаггүй аппаратаар шүдийг зөв эгнээ байртай болгоно гэсэн үг.
Гажиг засах аппарат гэхээр хүмүүс шүдний харагдах байдлыг л засах үүрэгтэй гэж ойлгоод байдаг. Гэтэл хамгийн чухал нь зуултыг зөв болгох. Зуулт зөв байснаар шүднүүд зөв хоршиж зөв хоршвол зажлах үйл зөв болж байгаа юм.
-Тэгэхээр шүдний эгнээ байр зөв хэдий ч буруу зуулттай бол аппаратаар засаж болох нь ээ?
-Яг тийм. Зөвхөн гоо сайхан биш эрүүл мэнд талаас нь гажиг засах аппаратыг зүүдэг. Энгийн хүмүүс харахад тэгшхэн шүдтэй хэр нь зуулт нь хэвийн биш байх явдал бий. Тиймээс энэ тохиолдолд гажиг засах аппаратыг хэрэглэдэг. Зуулт буруу байх тусам эрүүний үе гэмтэж байдаг. Ингээд зарим тохиолдолд инээж, эвшээж байгаад амаа хааж чадахгүй болчихдог. Энэ нь зуултнаас шалтгаалж байгаа юм.
Хамгийн чухал нь зуултыг зөв болгох. Зуулт зөв байснаар шүднүүд зөв хоршиж зөв хоршвол зажлах үйл зөв болж байгаа юм
-Аппарат зүүхэд хориглох заалт байх уу?
-Ясны шимэгдэлтээс хамаардаг. 30, 40 настай ч гэсэн шимэгдэлт багатай бол аппарат зүүж болно. Аппарат зүүснээр шүднүүд хөдөлгөөнд ордог. Тиймээс шүд унах аюултай учраас аппарат зүүж болохгүй гэсэн заалтууд бас бий.
-Манайд маш олон төрлийн аппаратууд байдаг болсон. Гадна, дотор байрлуулдаг, цэгүүд нь төмөр, хуванцар гэх мэт. Аль нь сайн юм бэ?
-Нэгдүгээрт сайн аппарат гэхээс илүүтэй сайн эмчийг сонгох хэрэгтэй гэж би боддог. Мэдээж хэрэг материалын чанар нөлөөлөх боловч эмчийн ур чадвар, туршлага маш чухал.
Харин аппаратны хувьд маш олон янз. Шаазан аппаратнаас эхлээд төмөр, үл үзэгдэгч буюу хэлэн талд хийдэг зэрэг. Үнийн хувьд ч сонголт өргөн болсон. Эдгээр нь өөр технологи, аргачлалаар хийдэг учраас эмчтэйгээ ярилцаад өөрт тохирохыг нь сонгох нь зүйтэй.
-Аппаратыг хэдий хугацаанд зүүдэг вэ?
-Хэр удаан хугацаанд зүүх нь тухайн хүнээс шалтгаална. Бага насны хүүхдүүд илүү хурдан засагдаж байхад нас ахих тусам энэ хугацаа уртасдаг. Мөн эрэгтэй, эмэгтэйгээс шалтгаалаад хугацаа нь өөр. Зургаан сар зүүгээд үр дүнгээ өгдөг хүн байхад 4 жил зүүж байгаа хүмүүс бий. Яг тэдэн сар, жил гэхэд хэцүү. Гажиг засах аппаратад хамгийн чухал нь оношилгоог зөв хийх. Зөв оношилгоог хийхийн тулд дэлгэмэл болон хажуугийн зургийг заавал авахуулна. Үүний дараа гавлын яс, шүдийг хэмжиж үзээд хэмжилтээ зөв хийснийх дараагаар эмчилгээний төлөвлөгөөг гаргадаг. Эмчилгээний төлөвлөгөөг зөв гаргаснаар хүрэх үр дүн илүү сайн байна.
Бид аппаратныхаа 25 хувийг төлөөд 6 сарын хугацаанд үлдсэн мөнгийг нь хувааж төлөх лизингийн үйлчилгээг гаргасан
-Шүдний аппаратыг зөв сонгоогүй, өөрт нь тохироогүй аппарат зүүснээс болоод үүсдэг сөрөг үр дагавар гэж бий юу?
-Шүдний аппаратыг заавал эмчийн хяналтад зүүх ёстой. Гэвч сүүлийн үед авдаг аппаратыг хувь хүмүүс дур мэдэн зардаг болсон байна лээ. Эмчийн зааваргүй худалдан авч хэрэглэдэг гэсэн үг л дээ. Ийм төрлийн аппаратыг битгий хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна. Яагаад гэвэл хүний шүдний байрлал, тухайн хүний эрүүл мэнд, онцлог өөр. Тэгэхээр хүн өөртөө тохирсон аппаратыг эмчийн зааврын дагуу зүүх ёстой. Аппарат шүднүүдийг хөдөлгөж байгаа учраас сөрөг дагавар гарах эрсдэл бий. Туйлын зүйл гэж байхгүй л дээ. Гажиг засах аппаратны үр дүн 70 хувь нь эмчээс 30 хувь нь тухайн хүнээс шалтгаалдаг. Эмч аппаратыг унагахгүй сайн хийх ёстой. Байнга хянаж байх хэрэгтэй. Харин тухайн хүн эмчийн хяналтад цаг тухайд нь орж, зааварчилгааг нарийн дагаж мөрдөж байх хэрэгтэй. Шүдийг хөдөлгөж эгнээ байрыг нь өөрчилж байгаа учраас өвдөлт бол байна. Өвдлөө гээд дундаас нь хаяж болохгүй.
-Гажиг засах аппаратны лизингийн үйлчилгээ бас байдаг гэж дуулсан?
-Манайд гажиг заслын лизингийн үйлчилгээ бий. Яагаад энэ үйлчилгээг гаргасан бэ гэхээр аппаратыг эрт зүүх тусам үр дүн өндөр байдаг учир аль болох хугацаа хэмнээсэй гэж бид хүссэн. Анзаараад байхад хүмүүс их сургууль төгсөөд хэсэг хугацаанд ажиллаж, санхүүгийн хувьд тогтвортой болоод л гоо сайхнаа сэргээе, анхааръя гэдэг. Гэтэл энэ үед хэдийнэ 30 нас хүрчихсэн, түүнээс дээш настай болчихсон байдаг. Гэтэл энэ үед аппарат зүүгээд гарах үр дүн 17-18 нас, 25 настай харьцуулахад ялгаатай байдаг учраас аль болох эрт аппарат зүүлгэе гэсэн санаа яваад байгаа юм л даа. Тиймээс бид аппаратныхаа 25 хувийг төлөөд 6 сарын хугацаанд үлдсэн мөнгийг нь хувааж төлөх лизингийн үйлчилгээг гаргасан.
ШҮДИЙГ ХИЧНЭЭН САЙН УГААСАН Ч 65 ХУВЬ ЦЭВЭРЛЭДЭГ, ҮЛДСЭНИЙГ НЬ ШҮДНИЙ УТСААР
-Аппарат зүүж байгаа тохиолдолд шүд цоорох эрсдэл нэмэгддэг гэдэг.
-Шүдийг хичнээн сайн угаасан ч 65 хувь л цэвэрлэгддэг гэж үздэг. Харин үлдсэн 35 хувийг нь шүдний утсаар цэвэрлэнэ. Шүдийг бүрэн цэвэрлэе гэвэл шүдний утас, сойзыг хамтад нь хэрэглэх ёстой. Аппаратгүй шүдний хувьд шүү дээ. Гэтэл аппарат зүүхээр цэвэрлэгдэх хувь бүр багасна. Хүмүүс “аппарат зүүснээс болоод миний шүд хэврэг болчихлоо” гэдэг. Аппарат зүүнэ гэдэг нь шүдэн дээр паалан наагаад буцаагаад авдаг. Шүдний гүн рүү нэвтрэхгүй. Харин энэ тохиолдолд эргэн тойронд өнгөр тогтох нь 70-80 хувиар ихэснэ. Иймээс шүдийг зориулалтын сойзоор угааж, утас болон завсрын сойзоор цэвэрлэж, онцгойлон цаг гаргах хэрэгтэй. Түүнээс биш аппарат зүүснээр шүд гэмтэж, хэврэгшинэ гэх ойлголт байхгүй.
-Нэг үеэ бодвол шүдний утас хэрэглэдэг хүмүүс их болсон байна лээ. Гэвч зөв хэрэглэх тал дээр анхаарах ёстой гэж эмч нар хэлдэг юм билээ.
-Шүдний утас хэрэглэж буй хүмүүсийг харахад шүдний завсар цэвэрлэчихсэн утсаараа дараагийн шүдээ цэвэрлэж харагддаг. Хэрэглэчихсэн утас чинь бөөн нян шүү дээ. Тэгэхээр нянтай утсаараа дараагийнхаа шүдийг цэвэрлээд байгаа юм. Зөв хэрэглэх гэдэг нь нэг удаад 30-40 см утас тасалж аваад нэг хуруундаа ороочих хэрэгтэй. Тэгээд шүднийхээ завсрыг цэвэрлээд нөгөө хуруундаа эргүүлж, шинэ хэсгээр нь дараагийн шүдийг цэвэрлэх гэх мэтчилэн хэрэглэдэг.
Буруу зуулттай бол яваандаа эрүүний үе нь гэмтэх, хоолоо дутуу зажилснаас ходоод гэдэсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавартай
-Гажиг засах аппарат нас бага байх тусам эмчилгээний хугацаа бага, үр дүн өндөр байдаг гэж та хэлсэн. Ер нь хүүхдийнхээ зуултыг зөв байлгахын тулд эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг багаас нь анхаарч байхыг зөвлөж байна. Хэрэв таны өсвөр насны хүүхэд зуулт нь буруу, гажиг засах аппарат зүүх шаардлагатай бол аль болох эртхэн зүүлгэх хэрэгтэй. Энэ нь таны хүүхдэдээ насан туршид нь хийж байгаа том хөрөнгө оруулалт юм. Буруу зуулттай бол яваандаа эрүүний үе нь гэмтэх, хоолоо дутуу зажилснаас ходоод гэдэсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх зэрэг сөрөг үр дагавартай. Хүүхэд тань шаамий зуулттай бол аль болох эрт үзүүлж, эмчлүүлэх шаардлагатай. Арван настайд нь эмчилгээ хийлгэвэл насанд хүрсний дараа янзлуулахаас хэд дахин илүү хямд тусна. Насанд хүрсний дараа шаамий зуултыг засъя гэвэл мэс заслын аргаар 15-20 сая төгрөгийн зардалтайгаар хийлгэх болно. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ зуултыг анхаарч, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэж хэлмээр байна. Аппарат зүүе гэсэн ч засагдахгүй шаамий зуулт их бий. Ер нь 16-аас дээш насанд шаамийг аппаратаар засна гэдэг хэцүү. Ядаж ганцхан жилийн өмнө ирэхгүй яав даа гэж санаа алдмаар хүүхдүүд их ирдэг. Тэгэхээр аль болох эрт эмнэлэгт хандахыг зөвлөж байна.
Эцэг эхчүүд “манай гэрт шаамий хүн байхгүй, манай хүүхэд шаамий болох ямар ч үндэслэл байхгүй” гэдэг. Гэтэл хүүхдэд үзлэг хийхэд сүүн шүд нь цоорчихсон, авхуулчихсан байдаг.
-Зуулт буруу байх нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэж ярилаа?
-Японд та идэж буй хоолоо 100 зажлавал ямар ч хоол ус шиг болно гэдэг. Эрүүл байхын үндэс чинь их зажлах. Их зажлах тусмаа хүний ходоодонд ачаалал бага өгнө. Ходоод, бөөр цаашлаад элэг гээд өвчлөл хамаагүй багасна гэж үздэг. Нэг жишээ ярихад, багадаа их өвдөмтгий байсан хүүхдийг ээж нь ямар ч хоол идсэн зуу зажилж байгаарай гэж хэлсэн байдаг. Ингээд ямар ч хоол идсэн зуу зажилж идсэнээр урт удаан эрүүл амьдарч маш өндөр насалсан. Өөрийнхөө өндөр насалсан нь хоол хүнсийг зуу зажилж иддэгтэй нь холбоотой хэмээн ярьсан байна лээ. Та хоол идэхдээ хэд зажилж байгаагаа тоолоод үзээрэй. Ихдээ л арав зажлаад залгих нь элбэг. Тэгээд хоолойд торвол усаар даруулаад уучихна. Энэ бүхэн муу. Тиймээс аливаа зүйлийг сайн зажилж идэх хэрэгтэй.
Японд та идэж буй хоолоо 100 зажлавал ямар ч хоол ус шиг болно гэдэг. Эрүүл байхын үндэс чинь их зажлах
Манайхан хүүхдүүдийг хоол идэхэд нь хэн хурдан идэх нь үү гээд л уралдуулдаг. Энэ бас сөрөг талтай. Эмээ, өвөө нар ч бас хоолыг удаан идэхэд тийм ч таатай биш байдаг шүү дээ. Хурдан ид гэдэг. Энэ эргээд л ходоод гэдсэнд муугаар нөлөөлнө. Тиймээс аль болох удаан, сайн зажилж идэх нь зүйтэй. Мөн хүүхдэд амнаасаа хоол өгч огт болохгүй гэдгийг хэлмээр байна. Нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болчихсон ч бас л хэлэхгүй бол болохгүй.
ЗУРГААН НАС ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙН ШҮД ЦООРСОН БОЛ 100 ХУВЬ ЭЦЭГ ЭХИЙН БУРУУ
-Бага насны хүүхдийн амны хөндийн өвчлөл их байна гэж ярих боллоо. Эцэг эхчүүд энэ тал дээр анхаарах ёстой, зургаан нас хүртэл нь шүдийг нь угааж өгч бай гэдэг ч хэрэгжүүлж байгаа нь цөөн харагддаг.
-Зургаан нас хүрээгүй хүүхдийн шүд цоорсон бол үүний гол буруутан нь зуун хувь эцэг эх. Манай дээр ирж байгаа үйлчлүүлэгч нарын эцэг эхэд ч үүнийг би шууд хэлдэг. Хүүхдийнхээ шүдийг зургаан нас хүртэл нь угааж өгч байх хэрэгтэй.
-Хүүхдийн шүд цоорхой байх нь оюуны чадамжид нөлөөлдөг гэдэг?
-Тийм ээ, энэ бол судалгаагаар нотлогдчихсон зүйл. Шүд цоорхой байх нь оюуны чадамж болон биеийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг гэдгийг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй.
-Угийн шүд муутай хүн гэж байх уу?
-Угийн шүд муутай хүн гэж байхгүй ээ. Шүдээ арчилдаггүй хүн л гэж байна. Миний шүд их муу үйрээд уначихлаа гэж ирдэг хүмүүс бий. Цоорол нь удаан эмчлэгдэхгүй явсаар байгаад үйрээд унаж байгаа болохоос биш “цаанаасаа” материал муутай шүд гэсэн үг биш.
-Шүд нь ургаад эхэлчихсэн ч гэсэн хүүхдийнхээ хоол хүнсийг блэндерээр буталж өгдөг ээжүүд бий. Шүд ургах явцад ингэж буталж өгөх нь буруу зуулттай болоход нөлөөлөх үү?
-Тийм ээ, зуулт буруу болох нэг шалтгаан болох боломжтой. Тиймээс аль болох бүхэл хоолыг зажлуулж идүүлж сургах хэрэгтэй. Мэдээж насанд нь тааруулаад хоол хүнсийг буталж өгөлгүй яах вэ. Гэхдээ зажлах үйлийг нь дэмжиж байх хэрэгтэй.
Дээр нь чихрийн тавганд ааруул хийж байх нь их зөв юм байна гэдгийг өөрийн биеэр мэдрээд байна. Хүүхэд өдөрт багадаа л 2-3 ааруул идээд байдаг. Энэ нь зажлах үйлийг хийлгэж, булчингийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
Риббонд нь эрүүний яс руу өрөмдөхгүй, хажуугийн шүдний паалангаас гэмтээлгүйгээр хийгддэг. Унасан тохиолдолд дахин хийхэд шүдэнд гэмтэл учрахгүй
-Та түрүүн шаамий зуулт сүүн шүдний цооролтой хамаатай гэж байсан?
-Сүүн шүдийг цооруулж болохгүй. Сүүн шүд цоорсноос болж тухайн шүд унаж байнгын шүдээр солигдох нь бэрхшээлтэй болдог. Үүнээс болж цаанаас нь ургаж байгаа шинэ шүд далий, муруй ургадаг. Ингэхээр гажиг үүсэх магадлал өндөр болно. Сүүн шүдийг авахуулж болохгүй. Хэрэв зайлшгүй авахуулах бол тухайн зайнд нь шүдний зай хадгалагч хийлгэх хэрэгтэй.
-Ярилцлагынхаа төгсгөлд яс руу өрөмдөж суулгадаггүй Риббонд шүд хийх эмчилгээний талаар тодруулмаар байна?
-Энэхүү эмчилгээ нь 1992 онд АНУ-д анх нэвтэрсэн. Үүнээс хойш дэлхий даяар шүдний эмчилгээнд маш өргөн хэрэглэгдэх болсон. Энэ нь авагддаггүй шүдэлбэрийн арга бөгөөд ямар нэгэн өвдөлт зовиур байхгүй, богино хугацаанд хийдэг, бусад авдаггүй шүдэлбэрийн аргуудтай харьцуулахад үнэ хямд зэрэг давуу талтай.
Ribbond хийхдээ яс руу өрөмдөж суулгадаггүй. Авахуулсан шүдний хажуугийн хоёр шүдэнд маш хатуулаг чанар бүхий утсыг нааж тогтоох ба хиймэл шүд болон өөрийн шүдийг ашиглан хийх боломжтой.
АНУ-д энэ төрлийн эмчилгээг 10 жилийн насжилттай гэдэг. Гэвч манай орны онцлогоос хамаараад, хатуу, зулгааж үйл их хийдэгтэй холбоотойгоор 2-3 жилийн насжилттай.
Авагддаггүй хиймэл шүд гэхээр имплант насан туршдаа хэдий ч өртөг өндөр буюу хоёр сая төгрөгөөс дээш, гүүрэлсэн шүдэлбэр нь шүдийг жижиглэж хийдэг учир хоёр талын шүдээ гэмтээдэг бөгөөд хугацаа нь арван жил.
Харин риббонд нь эрүүний яс руу өрөмдөхгүй, хажуугийн шүдний паалангаас гэмтээлгүйгээр хийгддэг. Унасан тохиолдолд дахин хийхэд шүдэнд гэмтэл учрахгүй.
-Ярилцсанд баярлалаа.