БНХАУ Сирийн засгийн газарт Исламын улс алан хядах бүлэглэлтэй тэмцэхэд нь туслах “цэргийн зөвлөхүүд”-ээ Сири рүү илгээсэн талаар мэдээлж байна.
Сирийн армийн төлөөлөгч Ливаны мэдээллийн цахим хуудас Аль-Масдар Аль-Арабид өгсөн ярилцлагадаа, “Хятадууд ирэх долоо хоногт ирнэ.” гэж дурдсан байна.
Хэдэн арван “цэргийн зөвлөхүүд”-ийг тээвэрлэж яваа Хятадын тэнгисийн цэргийн усан онгоц Сирийг чиглэн явж байгаа ба түүний араас Хятадын армийн цэргүүд Сирид очих талаар мөн мэдээлжээ.
Оросын армийн бүрэлдэхүүнтэй хамт байрлана.
Хятадын цэргийн усан онгоц Суэцийн сувгийг гаталсан ба Газар Дундын тэнгист явж байгаа гэнэ. Тус улсын “цэргийн зөвлөхүүд” Сирийн Латакиа дахь Оросын армийн бүрэлдэхүүнтэй хамт байрлах аж.
Израилийн цэргийн DEBKAfile цахим хуудсанд Хятадын агаарын хөлөг онгоц тээвэрлэгч Лиаонин-CV-16 усан онгоц Сирийн Тартус боомтод зогсож байсан талаар мэдээлжээ. Тус усан онгоцноос гадна Хятадын байлдааны удирдлагатай пуужин зөөгч усан онгоц ч байсан талаар мөн дурдсан байна.
2014 оны арванхоёрдугаар сард БНХАУ Ирак улсад Исламын улс бүлэглэлтэй тэмцэхэд тусламж дэмжлэг үзүүлэхийг санал болгож байсан юм. Гэхдээ Хятад улс Исламын улс бүлэглэлийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын тэргүүлж буй эвсэлтэй нэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: RT