Элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-04-16 08:16 GMT+8

Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой  элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр эхэлж, дөрөвдүгээр сарын 16-ны 18:00 цаг буюу өнөөдрөөр дуусаж байна.

Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тул хугацаандаа амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. 

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгөх боломжтой юм.

Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байна.

"Энэ жил ЕБС-ийг 42 мянга орчим сурагч төгсөнө. Тэдгээрээс тодорхой хувь нь гадаадад суралцах, ажиллахаар явна. Зарим нь шууд хөдөлмөрийн зах зээл рүү шилжинэ. Тэгэхээр өмнөх оны төгсөгчидтэй нийт 44 мянга орчим хүүхэд ЭЕШ-д орох тооцоотой байна. Өнгөрсөн жил 38 мянган хүүхэд ЕБС төгссөнөөс өмнөх оны төгсөгчдийг оролцуулаад 37 мянга гаруй хүүхэд шалгалтад орсон" гэж Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Т.Болдсайхан мэдээлэв.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ: 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1919 санал өгсөн байна.

Дээшээ