Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн плэй-оффын тоглолтууд эхлэн, багууд ширүүн өрсөлдөөнийг үзүүлж байна. 44 жилийн түүхт баг болох "Вашингтон Капиталс" баг плэй-оффын шатанд Стэнлийн цомын төлөө "Колумбус Блю Жакитс" багууд учраа таараад байна.
Улиралд хамгийн олон гоолыг оруулж "Морис Ричард Трофи"-г хүртсэн шилдэг тоглогч Александр Овечкин тэргүүтэй "Вашингтон Капиталс" багийн эсрэг өнөө өглөө плэй-оффын эхний шатны эхний тоглолтоо залуу бүрэлдэхүүнтэй ч энэ улиралд тун өнгөлөг байгаа "Колумбус Блю Жакитс" хийсэн юм. Хоёр баг 2017-2018 оны улиралд 4 удаа таарч Вашингтончууд гуравт нь хожоод байсан юм. Иймээс мэргэжилтнүүд энэ шатанд "Вашингтон Капиталс" багийг итгэл төгс давна гэсэн таамагтай байна.
Ийнхүү плэй-оффт жил дараалан анх удаа шалгараад буй "Колумбус Блю Жакитс" баг хүчтэй өрсөлдөгчийнхөө эсрэг чухал тоглолтыг өнөөдөр хийлээ. Тоглолт эхлээд ердөө хоёр минут өнгөрч байхад Вашингтон Капиталс багийн 77 дугаартай Канад тоглогч Ти Жэй Оши гоолын салхийг хагалсан юм.
Тоглолтыг эхнээсээ гартаа авсан Капиталс багаас ердөө хоёр минут дараа ахин нэг гоолыг Орос тамирчин Евгений Кузнецов оруулсан байна. Энэ нь түүний карээрийн плэй-оффын шатанд оруулсан 13 дахь гоол болон бүртгэгдсэн юм. Ийнхүү Колумбус Блю Жакетс багт байдал хүнд болж, эхний үе Капиталсын давамгайлал дор өндөрлөсөн.
Тоглолтын 2-р үед зочид сэргэлт авсан. Канад тоглолт Бүүн Женнерийн дамжуулалтаар, Швед тоглогч Александр Веннберг багийнхаа эхний шайбыг эсрэг багийн хаалганд шигтгэсэн юм. Блю Жакетсаас ахин талбайн эздийн торыг Австри тоглогч Томас Ванек хөдөлгөж, хоёр баг тэнцэж, цэнгэлдэхэд цугласан олны уур амьсгал улам ширүүсч эхэлсэн.
Хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хожил авах үүрэгтэй талбайд гарсан Капиталсаас тоглолтын 3-р үед Жакуб Вранагийн дамжуулалтаар Смит Пелли гоол оруулж, тоглолтыг ахин талбайн эзэд тэргүүлж эхэлсэн юм. Артемий Панарингийн дамжуулалтаар Жонес гоолыг оруулж үндсэн цагт хоёр баг 3-3-аар тэнцсэн. Нэмэлт цагт Орос залуу А.Панарин багтаа хэрэгтэй оноог авч чадсанаар 4-3-ийн харьцаатайгаар "Колумбус Блю Жакитс" баг плэй эхний шатны эхний хожлоо өрсөлдөгчийнхөө талбайгаас авсан юм. Цаашид хоёр багийн өрсөлдөөн ямар болох нь тун сонирхолтой байна.