XANADU MINES: “Хармагтай” төслийн талбайн дээжээс цэвэр алтад тооцож болохуйц илэрц тогтоосон

BloombergTV.mn

2018-04-16 11:50 GMT+8

Өмнөговь аймгийн нутагт байрлах “Хармагтай” төслийн талбайн дээжээс цэвэр алт гэж тооцож болохуйц илэрц тогтоосон талаар “Xanadu Mines” компани мэдээллээ. “Хармагтай” ордоос авсан 12 дээжийг нэмэлт шинжилгээнд илгээсэн бөгөөд гол зорилго нь алтны байршлыг тодорхойлох юм байна.

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани Эрдэнэт-Овоотын төмөр замыг уртасгах талаар “China Gezhouba Group International Engineering” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр Эрдэнэт хотоос Овоот руу татсан төмөр замыг Овоотын коксжих нүүрсний уурхайн цэг рүү 549 километрээр уртасгах боломжтой болж байгаа юм. Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “CGGC” болон “Aspire Mining”-ийн охин компани болох “Northern Railways” компаниуд хамтран тавдугаар сард эцэслэж, төслийн санхүүжилтийг тодорхойлох юм байна.

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани Баян Хөндий алтны төслийнхөө 2018 оны өрөмдлөгийн ажлаа эхлүүлснээ зарлалаа. “Erdene Resource Development”-ийн Гүйцэтгэх захирал Петер Акерлей “Баян Хөндийд 2017 оны сүүлээр хийсэн өрөмдлөгийн үр дүнд өндөр агууламжтай алтны судал илрүүлсэн” тухай тус компанийн албан мэдэгдэлд онцолсон байна. Мөн энэ оны II улирлын эцсээс эхлэн “Erdene Resourse Development Corporation” бусад төслүүд болох “Altan Arrow”, “Khundii North”, “Ulaan” төслүүддээ өрөмдлөгийн туршилт хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Э.Эрдэнэтуяа

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4332 санал өгсөн байна.

Дээшээ