NBA 2017-18 оны улирлын сүүлчийн өдөр плэйоффын байрлалууд тодорхой боллоо. Ёстой л үзэгчдийн хүсэн хүлээдэг өрсөлдөөн байсан бол багуудын хувьд тийм биш байлаа. Учир юу гэвэл гурваар гарах боломжтой байсан Юта Жаззд хожигдсоноор дөрөв биш бүр тав дээр унах нь тэр. Ингээд Жаззын хувьд өөрийн хотод биш, өрсөлдөгчийнхөө талбайд плэйоффын цувралаа эхлүүлэхээр болж байна.
Тоглолт 1 - 04.16 Оклахома хот /ОКС Тандер - 116:108 Юта Жазз/
Улиралд : 3-1 Тандер
Хуваарь : Тоглолт 1 - 04.16 Оклахома хот /ОКС Тандер - 116:108 Юта Жазз/
Тоглолт 2 - 04.19 Оклахома хот
Тоглолт 3 - 04.22 Солт Лейк хот
Тоглолт 4 – 04.24 Солт Лейк хот
Тоглолт 5 – Оклахома хот (шаардлагатай бол)
Тоглолт 6 – Солт Лейк хот (шаардлагатай бол)
Тоглолт 7 – Оклахома хот (шаардлагатай бол)
Улирал
Улиралд хооронд нь хийсэн тоглолтоор дүгнэвэл ОКС илт илүүрхэх ёстой. Гэвч хоёр багийн цувралыг улирлын үр дүнгээр нь таамаглаж болохгүй гэх хэд хэдэн баримт бий. Эхнийх нь Рүди Гобер дөрвөн тоглолтын хоёрт нь гэмтлийн улмаас эзгүй байсан юм. Гоберыг эзгүй байсан хоёр тоглолтод ОКС Тандер 14 болон 28 оноогоор хожсон бол Гобер тоглох үед 6 оноогоор хожиж, нэг удаад нь 9 оноогоор хожигдож байжээ. Нэг тоглогчийн оруулах нөлөө гэхэд хангалттай өндөр учраас л Рүди Гобер шилдэг хамгаалан тоглогчийн шагналд яригдаж байгаа юм.
Хоёр дахь шалтгаан бол огт танихгүй Юта ОКС-д ирж тоглоно. Танихгүй гэж байгаа гол шалтгаан нь хамгийн сүүлд хоёр баг 12-р сарын 24-нд таарч тоглосон бөгөөд түүнээс хойших хугацаанд Юта Жазз лигийн шилдэг амжилтыг гаргасан. Дөрвөн сарын хугацаанд өөр баг болсон гэдгийг 33-15 гэсэн улирлын төгсгөл харуулах бизээ.
Гол тоглогчид
Расселл Уэстбрүүк хоёр улирал дараалан трипл дабл дундажласан анхны тоглогч болов. Оклахомагийн довтолгоо хамгаалалт түүний нуруун дээр явдаг гэдэг нь тодорхой учраас энэ цувралд Уэстбрүүк хамгийн гол тоглогч байх болно. Түүний эсрэг харин анхны жилдээ плэйоффын багаа оноогоор тэргүүлсэн Донован Мичелл сөрж зогсоно. Нэг тоглолтод дунджаар 20 оноо авч байгаа Мичеллийн хувьд хатуу ширүүн плэйоффын уур амьсгалыг анх удаагаа мэдрэх гэж байгаа бол жил дараалан плэйоффын уур амьсгалыг мэдэрч байгаа багийнх нь андууд болон хөгжөөн дэмжигчид нь түүний ард байх юм. Гэвч Ютагийн хувьд ганцхан Мичеллд довтолгоогоо найдаад орхиход хангалттай гэж үү?
Ур чадварын илүү
Оклахомаг энэ цувралд фаворит болгох хоёр шалтгаан бий. Нэг нь талбайд давуу тал, нөгөө нь их гурвал. Трипл даблын мангас Уэстбрүүк дээр нэмэгдээд Пол Жорж, Кармело Энтони гээд тоглолт бүрт 20 оноо дундчилж чадах хоёр одыг авчирсан. Гэвч “Их Гурвал” гэдэг нэрэндээ тохирсон тоглолт цөөн үзүүлсэн болохоор улирлын сүүлчийн өдрийг хүртэл тэмцэж байж талбайдаа цувралыг эхлүүлэх эрх олж авсан юм.
Кармело Энтони, Пол Жорж хоёр 40-өөс дээш хувьтай довтолсон л бол ОКС хождог. Тэгэхээр Уэстбрүүкийн хувьд ганцаараа трипл дабл хийхээс гадна нөгөө хоёртоо шидэх зайг нь гаргаж өгөхийн тулд илүү л хурдтай тоглох шаардлагатай болно. Улирлын турш хийгээд ирсэн, одоо яагаад болохгүй гэж.
Сэлгээ
Сэлгээний хувьд аль нэг багийг онцлоод илүү гэхэд хэцүү. Юта Жаззын сэлгээнээс Жэй Краудерыг онцлох бол Тандераас Жерами Грант, Реймонд Фелтон хоёроос өөр нэрлэчих гойд тоглогч байхгүй. Сэлгээ биш гараа энэ цувралын хувь заяаг шийдэх нөхцөлд их гурвалтай ОКС илүү байх боломжтой.
X-Фактор
Энэ цувралыг самбарын төлөөх тэмцэл шийдэх болно. Нэг нь өөрийн самбараа сайн манадаг төвийн тоглогч, нөгөө нь өрсөлдөгчийнхөө самбарт илүүрхэн багтаа давуу байдлыг авчирдаг арга барил хамгийн түрүүнд харшилдах ёстой. Аль түрүүлж алдааны асуудалд орсон нь багийнхаа сул тал болж эхэлнэ. Юта Жазз Гоберыг алдааны асуудлаас болж алдвал тэдний хамгаалалт тэр чинээгээр хүчгүйдэж эхэлнэ. Харин Стивен Адамс цөөн минут тогловол Жаззын будагтай талбай руу орно гэдэг Тандерынхны хувьд хар дарсан зүүд болон хувирна.
Таамаг
Хэдий Юта Жазз багийн хамгаалалт, багийн тоглолт, улирлын супер төгсгөлийг өндрөөр үнэлж байгаа ч плэйоффт тэд оноо авах тал дээр асуудалтай тулгарна. Тиймээс цувралыг 6 тоглолтоор ОКС Тандерын талд шийдэгдэнэ гэж таамаглаж байна.