Засгийн Газар болон БНСУ-ын “Кореа Телеком” ХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны II ангилалд бүртгэлтэй “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн 40 хувийг Монгол Улсын Засгийн газарт худалдахаар болсон.
Багцын арилжааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан зохион байгуулахаар болжээ.
“Монголын Цахилгаан Холбоо” ХК-г 1921 онд байгуулсан, Монголын ууган компани. Эрх бүхий байгууллагаас олгосон лицензийн хүрээнд төв, орон нутагт улс, хот хоорондын цахилгаан холбоо, интернэт, кабелийн телевиз, лавлах үйлчилгээг үзүүлдэг юм. Тус компанийн нийт хувьцааны
- 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар,
- 40.0 хувийг Бүгд Найрамдах Солонгос улсын Кореа Телеком компани,
- 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын иргэд, аж ахуйн нэгж тус тус эзэмшдэг.
Багцын арилжааг явуулснаар, “Монголын Цахилгаан Холбоо” ХК дахь Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн хувь нь 94.67 хувьд хүрнэ гэж МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ-ээс мэдээллээ.