“Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал үндэсний форум” өнөө өглөө Корпорэйт Конвеншн төвд эхэллээ.
ХХААХҮЯ, ХААИС, НҮБ-ын ХХААБ, Швейцарын хөгжлийн агентлаг энэ форумыг хамтран зохион байгуулж байна. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан нар форумыг нээсэн юм.
Хоёр өдөр үргэлжлэх форумын үеэр ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, төрөөс баримталж буй бодлого, төмс, хүнсний ногоонд ашиглах химийн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, үүнд тавих хяналт, үйлдвэрлэгчдэд тулгарч буй асуудал, хүний нөөцийг чадавхжуулах талаар хэлэлцэх юм байна.