Бид өдөрт 18000 кино үзсэнтэй тэнцэх дата ашиглажээ

М.Жаргал GoGo.mn

2018-04-16 10:50 GMT+8

Харилцаа холбооны салбарын 2017 оны үндсэн үзүүлэлтүүдээс үүрэн холбооны зарим тоон мэдээллийг хүргэж байна.

Өнгөрсөн оны байдлаар Монгол улсын хэмжээнд 3,8 сая гар утас хэрэглэгч байгаагийн 2,4 сая нь ухаалаг утас ашиглаж байжээ. Түүнчлэн дата хэрэглэгчийн тоо 2,6 саяд хүрсэн байна.

Дата хэрэглээний хувьд бид 2017 онд нийт 26354ТВ буюу 2016 оныхоос 51 хувиар илүү дата ашиглажээ. Үүнийг өдөрт нь дундажлан тооцвол ойролцоогоор 72ТВ гэсэн үг юм. 

72ТВ дата нь дунджаар өндөр нягтралтай 18000 уран сайхны кинотой тэнцэнэ.


Эх сурвалж: Харилцаа холбооны зохицуулах хороо

GoGo Facebook Хуудас
 
 
Бөхийн өргөөг тойрсон маргаан талцал бөхчүүдийн дунд ил далд олон жил үргэлжилж байна. Таны бодлоор иргэдийн хандив, төсвийн дэмжлэгээр бүтээсэн Бөхийн өргөөг төр өөрийн эзэмшилд авах ёстой юу?
Нийт 512 санал өгсөн байна.

Дээшээ