“BOX OFFICE”-ийн жагсаалтыг тэргүүлж буй "RAMPAGE" БНХАУ-ын үзэгчдийг байлдан дагуулж байна

BloombergTV.mn

2018-04-16 14:00 GMT+8

“Warner bros. Pictures”-ийн бүтээл, шинжлэх ухааны уран зөгнөлт "Rampage" кино нээлтээ хийсэн даруй “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. “Comscore”-ийн мэдээлснээр 120 сая ам.доллараар бүтсэн энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино театруудаас 34.5 сая ам.долларын орлого олсон байна. Олон улс дахь орлого нь 114 сая ам.доллараар хэмжигдэж байгаагаас тэн хагасыг нь БНХАУ-д олжээ. Энэ нь Дуэйн Жонсоны тоглосон "Jumanji: Welcome to the Jungle" киноноос 34 хувиар өндөр үзүүлэлт болж байгаа аж.

Харин өнгөрсөн долоо хоногт “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлсэн “Paramount Pictures”-ийн аймшгийн төрлийн "A Quiet Place" кино 32.6 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалсан байна. 17 сая ам.доллараар бүтсэн энэхүү киноны орлого хоёр дахь долоо хоногтоо 34 хувиар буурсан хэдий ч 100 сая ам.доллар давсныг шинжээчид онцолжээ.

Үүнээс гадна шинээр нээлтээ хийсэн онцлох кинонуудын нэг “Universal Pictures”-ийн аймшгийн төрлийн "Truth or Dare" кино 19 сая ам.долларын орлогоор “Box Office”-ийн эхний гурван байрт багтсан байна. Дээрх киноны олон улс дахь орлого 21.7 сая ам.доллараар хэмжигдэж байгаа нь кино бүтсэн зардлаас долоо дахин өндөр дүн болжээ.

Н.Номин-Эрдэнэ

GoGo Facebook Хуудас
 
 
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагат манай улс элсэн орох саналыг Та дэмжих үү?
Нийт 1560 санал өгсөн байна.

Дээшээ