УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлгийн шатанд явж байна.
Энэхүү хуулийн төсөл нь ажил олгогчдыг дэмжих заалт тусгагдаагүй, хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг дээшлүүлэх тухай асуудлууд өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр гишүүдээс санал гарсан.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ч мөн хуулийн төслийг эргэн харж, засах сайжруулах нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн төслөөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа.
Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, Бүлгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ.