Путин: Сири рүү дахиж дайрвал олон улсад эмх замбараагүй байдал үүснэ

Д.Багахүү GoGo.mn

2018-04-16 14:28 GMT+8

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ тэргүүтэй холбоотнуудын дайралт үргэлжилбэл олон улсад эмх замбараагүй байдал үүснэ хэмээн анхаарууллаа.

Тэрээр Ираны Ерөнхийлөгч Хассан Руханитай утсаар ярьж, Сирид долоон жил үргэлжилж буй хурцадмал асуудлыг шийдэхэд Барууны дайралт саад боллоо гэж үзжээ.

Кремлээс гаргасан мэдэгдэлд “Ерөнхийлөгч Владимир Путин, НҮБ-ын тунхгийг зөрчсөн ийм үйлдэл дахин гарвал олон улсын харилцаанд сэв сууна” гэсэн байна.

Харин АНУ-ын талаас Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадад химийн зэвсэг нийлүүлсэн байж магадгүй гэж үзсэн ОХУ-ын компаниудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар зэхэж байгаа билээ.

Өнгөрсөн бямба гарагт АНУ, Франц, Их Британиас 105 пуужин харваж, Сирид байрлах гурван химийн зэвсгийн байгууламжийг устгасан гэсэн юм. Барууны эрх баригчид хоёр долоо хоногийн өмнө болсон халдлагад Сирийн Ерөнхийлөгчийг буруутгаж байгаа бөгөөд ОХУ болон Сирийн Засгийн газар ийм зүйл хийгээгүй хэмээн мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Reuters

GoGo Facebook Хуудас
 
 
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагат манай улс элсэн орох саналыг Та дэмжих үү?
Нийт 1560 санал өгсөн байна.

Дээшээ