Марк Закерберг хувийн онгоцоороо аялахад 1.5 сая ам.доллар зарцуулжээ

BloombergTV.mn

2018-04-16 17:52 GMT+8

“Facebook”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг өнгөрсөн онд олон нийтийн арга хэмжээнд оролцохын тулд хувийн нисэх онгоцоороо аялсан зардал нь 1.5 сая ам.доллараар хэмжигдэж байна. Энэ нь нээлттэй хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлын хувьд Марк Закербергийн гаргасан хамгийн өндөр зардалд тооцогдож байгаа юм. Харин түүний хувийн аюулгүй байдлаа хангах зардал нь 50 хувиар өсөж, 7.3 саяд хүрчээ.

Дашрамд сонирхуулахад, бусад томоохон компаниудын Гүйцэтгэх захирлуудын гаргасан зардлыг харвал АНУ-ын мотоцикл үйлдвэрлэгч "Motorcycle Harley-Davidson"-ийн Гүйцэтгэх захирал Мэттью Леватич 544 ам.долларын үнэтэй мотоциклын зориулалттай өмсгөл өмсдөг бол "Canada Goose" брэндийн Гүйцэтгэх захирал Дани Рейсс компаниасаа 28 мянга 200 ам.долларын үнэ бүхий хүрэм бэлгэнд авчээ.

Н.Номин-Эрдэнэ

GoGo Facebook Хуудас
 
 
Эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх нь зөв гэж Та бодож байна уу?
Нийт 2805 санал өгсөн байна.

Дээшээ