Мал, амьтны сэг зэмийг булж устгалаа

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-04-16 17:00 GMT+8

Хүн, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс мал бүхий иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг тараан ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд тус дүүргийн 9,11, 20, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон 390 гаруй малын сэг зэмийг цуглуулан булж устгажээ.

Мал амьтны сэг зэмийг формалин, 4 хувийн формальдегид болон 2 хувийн повдион иодын уусмалаар шүршиж цацаж халдваргүйжүүлсэн байна.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Бөхийн өргөөг тойрсон маргаан талцал бөхчүүдийн дунд ил далд олон жил үргэлжилж байна. Таны бодлоор иргэдийн хандив, төсвийн дэмжлэгээр бүтээсэн Бөхийн өргөөг төр өөрийн эзэмшилд авах ёстой юу?
Нийт 514 санал өгсөн байна.

Дээшээ