"Параллель ертөнц" УСК-г сонсголын бэрхшээлтэй 200 хүүхдэд үзүүллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2018-04-17 08:15 GMT+8

Манай улсын кино урлагийн салбарт олон шинэ уран бүтээл туурвисаар байгаа ч тэдгээрийг хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд үзэх боломжгүй байдаг.

Харин Монголын хамгийн анхны сүнстэй, инээдмийн кино болох "Параллель ертөнц"-ийн  уран бүтээлчид "Гэгээнтэн" кино театртай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд, монгол хэл дээр титр тавин ЕБ-ын 29 дүгээр тусгай сургуулийн сонсголын бэрхшээлтэй 200 хүүхдэд киногоо үзүүлжээ.

"Параллель ертөнц" УСК-ны уран бүтээлчид "Цаашид хийх уран бүтээлээ эдгээр хүүхдүүд бусад хүүхдүүдтэй адилхан киног кино театрт үзэх боломжтойгоор хийх ёстой юм байна. Бусад уран бүтээлчид ч үүн дээр анхаарах нь зүйтэй" гэлээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1415 санал өгсөн байна.

Дээшээ