“Гашуун Сухайт” боомтоор тээврийн машинуудыг гурван эгнээгээр гаргаж эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2018-04-16 17:24 GMT+8

“Гашуун Сухайт” боомтоор өнөөдрөөс эхлэн тээврийн машинуудыг гурван эгнээгээр гаргаж, гарцаа нэмсэн талаар “Эрдэнэс Монгол” компаниас мэдээлэв.

Үүнээс өмнө 1-2 эгнээгээр нэвтрүүлж байжээ. "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн долоо хоногт Бээжинд хийсэн айлчлалын үр дүн ийнхүү гарч, БНХАУ татан авалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа" гэж Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга мөн мэдээлэв.

Өнгөрсөн онд тус боомтоор өдөрт 1500 хүртэл тооны нүүрс, зэс тээвэрлэсэн машин  нэвтэрдэг байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буурсан. Иймд нүүрс тээврийн машины цуваа 120 км болж сунасан юм.

Ерөнхий сайд энэ сарын 13-нд тус боомтод  ажиллахад 22 км урт цуваа үүсэж, жолооч нар хил нэвтрэхээр хүлээж байсан юм. Энэ боомтоор өдөрт

  • Хилийн худалдааны 150,
  • Зэсийн баяжмалын 200, ("Оюу толгой" ХХК)
  • Нүүрс тээврийн 120 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг.

Энэ оны нэгдүгээр улиралд 138 мянган зорчигч, 18 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлжээ. 12 зам бүрт тусгай кабин барьж ашиглалтад оруулснаар бичиг баримт шалгахад зарцуулдаг байсан гурван минутыг 50 секунд болгон бууруулсан байна. 

Боомтын нэвтрэх гарцыг нэмснээр "Эрдэнэс Таван Толгой", "Энержи Ресурс", "Таван толгой" зэрэг нүүрс экспортлогчид болон тэдэнтэй хамтран ажилладаг тээврийн компаниудын орлогод эерэг нөлөө үзүүлэх юм.

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1921 санал өгсөн байна.

Дээшээ