Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр "Саруул" хорооллын барилгын ажлыг гүйцэтгэж байсан кран өчигдөр 18.00-19.00 цагийн орчимд хашаагаа даван унажээ.
Тус хорооллын хамгийн зүүн талын барилгын ажил явагдаж байсан бөгөөд кран унахдаа "Баянмонгол" хорооллын баруун захын байрыг шүргэж, зарим айлын цонх хагарчээ.
"Краны оператор дотроо байсан. Үүнээс өөрөөр ослын үед азаар хүн дарагдаагүй. Хашаа дагуулан байрлуулсан гурван машин кранд дарагдсан" гэж тэндхийн оршин суугчид ярьж байна.
Тус орон сууцны хорооллыг "Алтай констракшн" ХХК барьж буй юм.
Гэрэл зургийг фэйсбүүкээс.