Улс оронд өнөөдөр болох үйл явдлуудын хураангуйг хүргэж байна.
09.00 цагт.
-"Дэлхийн банк- Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн хүрээн дэх худалдан авалтын бизнесийн боломжууд" сэдэвт уулзалт болно. Уулзалт 09.00-13.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Бизнес эрхлэгчид Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас зарласан төсөл, худалдан авалтад яаж оролцох, ямар шалгуур хангах ёстой зэрэг мэдээлэл өгч, бизнесээ өргөжүүлэхэд нь туслах зорилготой уулзалт юм.
10.00 цагт.
-10.00-13.00 цагт Гэсэр сүмийн зүүн талд орших Hollyday INN hotel-iin 19 давхарт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд татварын орчин сайжруулах талаар болон УИХ-аар Татварын хууль хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан уг хуулийн төсөлд оруулах саналын талаар хэлэлцүүлэг болно.
11.00 цагт.
-MN-Мэдээллийн төвд Хан-Уул дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн улмаас хороод хуваагдаж үйл ажиллагаа нь алдагдаж байгаа талаар тус дүүргийн иргэд мэдээлэл хийнэ.
11.30 цагт.
-Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуутын хогийн цэгийн орчимд баригдах цэцэрлэгийн нээлт болно. 12.00 цагт тус дүүргийн 30 дугаар хороонд шинэ цэцэрлэгийн нээлт, 14.00 цагт 26 дугаар хороонд шинэ цэцэрлэгийн нээлт болно.
12.00 цагт.
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хуралтай. Хуралд сайд Д. Сумъяабазар болон газрын дарга нар оролцоно.
15.30 цагт.
-Стандарт, хэмжил зүйн газар Туркийн стандартын институттай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслол Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд болно. Энэхүү төлөвлөгөөнд дараах ажлуудыг тусгажээ. Тухайлбал, стандартчилал, тохирлын үнэлгээний чиглэлээр худалдааг хөнгөвчлөх, зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар чөлөөтэй нэвтрүүлэхэд шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, мэдээллийг харилцан солилцох, Европын холбооны орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох зорилготойгоор Монголын үйлдвэрлэгчдийг “Аюулгүйн тэмдэг” авахыг дэмжих, Мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын сургалт, шалгалт, баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллах юм байна.