Сэтгүүл зүй, уран зохиол, хөгжим болон театрын салбарын хамгийн нэр хүндтэй Пулитцерийн шагналыг хүртсэн сэтгүүлч, уран бүтээлчдийг энэ даваа гарагт зарласан байна. Холливүүдийн хамгийн нөлөө бүхий продюсер Харви Вайнштайний бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн талаар мэдээлсэн The New York Times болон New Yorker сэтгүүл Пулитцерийн шагналыг хамтдаа хүртжээ.
Кино урлагийн салбар дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн талаарх мэдээ бусад салбарын мөн адил бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн хохирогчдод өөрт тохиолдсон зүйлээ ярих, ил гарах урам зоригийг өгсөн юм.
Пулитцерийн шагналыг Америкийн реппэр Кэндрик Ламар “DAMN” цомгоороо хүртсэн байна. Энэхүү шагналыг өмнө нь классик болон жааз хөгжимчид л хүртэж байсан ба Кэндрик Ламар энэхүү шагналыг хүртсэн анхны реппэр болж байгаа аж. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарын шагналыг Алабама мужийн Дээд шүүхийн шүүгч асан Рой Муурын хэдэн арван жилийн турш яригдаж буй бэлгийн хүчирхийллийн хэргийг дэлгэсэн The Washington Post сонин хүртсэн байна.
АНУ-ын Сенатад Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байсан Рой Муур The Washington Post сонины мэдээллийг үгүйсгэсэн ч тус мэдээлэл түүнийг Ардчилсан намаас нэр дэвшигч Даг Жонст ялагдахад хүргэсэн юм. Түүнчлэн The New York Times, The Washington Post сонин 2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд ОХУ нөлөөлсөн талаарх мэдээ мэдээллээрээ Пулитцерийн шагналын эздээр тодорсон байна.
Ройтерс агентлаг Филиппины Ерөнхийлөгч Родриго Дутертэгийн хар тамхины эсрэг “дайн”-ы сурвалжилгаараа мөн гэрэл зургийн төрөлд Рохинжагийн дүрвэгсдийг гэрэл зургийн хальсанд буулгасанаараа хоёр ч төрөлд Пулитцерийн шагналыг хүртээд байна. Пулитцерийн шагналыг 1917 оноос гардуулж эхэлсэн ажээ.