Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ хавар шинэчлэн тогтооно

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-04-22 11:42 GMT+8

Манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа. Үүнийг 2017 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн бөгөөд дахин өөрчлөлт оруулахаар Ажлын хэсэг байгуулагджээ. 

УИХ-аар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ХНХЯ-ны газрын дарга "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна" гэж ярив.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөлөл оролцсон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр хоёр жил тутамд тогтоодог. Тэр хугацаа нь болсон учир энэ хавар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохоор ажиллаж байна хэмээн салбарын яамнаас мэдээлсэн. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2017 оноос өмнө 2013 онд шинэчлэн 192000 төгрөг болгосон бол 2017 онд 25 хувиар нэмэгдүүлж 240 мянган төгрөгөөр тогтсон юм.   

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний сүүлийн долоон удаагийн нэмэгдлийг графикаас харна уу.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 192 санал өгсөн байна.

Дээшээ