Өнгөрсөн долоо хоногт Сирид нөхцөл байдал улам хүнд болж химийн зэвсгийн халдлагатай холбогдуулан АНУ тэргүүтэй Франц, Их Британийн холбоотнууд Сирийг бөмбөгдсөн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зургаан сарын дотор Сирид байгаа цэргүүдээ гаргах тушаал өгсөн бол Францын Ерөнхийлөгч Эммануель Макрон түүнээс цэргүүдээ үлдээхийг хүссэн юм.
Дөрөвдүгээр сарын 7-ны Бямба гарагийн өглөө Сирийн Доума хотод химийн зэвсгийн халдлага болж 75 хүн амиа алдсан бол 500 гаруй хүн химийн хордлогод орсон байдалтай эмнэлэгт байгаа талаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.
Энэ хэрэгт Сирийн Засгийн газрыг буруутган дөрөвдүгээр сарын 13-ны өдөр АНУ тэргүүтэй холбоотнууд химийн зэвсгийн агуулахууд руу пуужин харвасан юм. Сирийн талаас пуужингийн ихэнхийг нь замд нь устгасан гэсэн бол АНУ үүнийг нь эрс үгүйсгэж, бүх пуужин байндаа туссан гэжээ.
ӨМНӨ/ДАРАА
Доума хотод болсон химийн халдлагын дараа хотыг захирч байсан босогчид Засгийн газарт бууж өгсөн юм. Харин дөрөвдүгээр сарын 9-ний өглөө Тияасын агаарын цэргийн бааз руу сөнөөгч онгоц дайрч найман пуужин харважээ. Энэхүү дайралтыг АНУ үгүйсгэж, Израйлчууд тайлбар өгөхөөс татгалзсан юм.
Харин ОХУ энэ дайралтад Израйлийн F-15I сөнөөгч онгоц оролцсон хэмээн мэдэгджээ. Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд Сирид болсон химийн халдлагатай холбоотой асуудалд хариу арга хэмжээ авах тухай санал боловсруулсан бол ОХУ-ын дэвшүүлсэн саналыг АНУ, Франц, Их Британи эсэргүүцсэн юм.
Тийм ч учраас Сирид болсон химийн халдлагад хэн буруутайг тогтоох өөр арга боловсруулах АНУ-ын саналыг ОХУ-аас эсэргүүцжээ. Ингээд дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Франц, Их Британи, АНУ зэрэг орнууд Сирийн Засгийн газрын байгууламжууд руу агаараас дайрсан юм.