Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай ярилцлаа. Тэрээр газрын тосны эрэл, хайгуул, олборлолтыг хариуцдаг юм.
-2018 он дөнгөж гарангуут шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр өссөн. Цаашид үнэ өсөх үү?
-Шатахууны нөөцөө сайн бүрдүүлэн, хангамж тасалдахгүй байх ёстой. Нэгдүгээр сард импортлогчид алдагдлаа өсгөхгүйн тулд борлуулалтын хязгаар тавьсан тул үнэ өссөн. Бид Роснефть компаниас манай улсад нийлүүлдэг бензиний хэмжээг буулгалгүй барих, өсгөх хэлцэл хийж байна.
Өнгөрсөн сарын 1-нээс УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Шатахууны үнийн зөвлөлийг ахалж эхэллээ. Энэ зөвлөлд төр, хувийн хэвшил (Шунхлай, Магнай трэйд, Петровис, М Ойл) болон ТББ-ын зүгээс 21 төлөөлөл ижил тоогоор багтдаг. Зөвлөлийн зарим гишүүнийг шинээр томиллоо. Ес дэх удаагийн буюу зөвлөлийн хамгийн сүүлчийн хурлаар шатахууны үнийг цаашид тогтвортой байлгах тухай зөвлөмж гаргасан. Энэ зөвлөлд ААН-үүд ч багтдаг учраас энэ зөвлөлөөс гарсан шийдвэрүүд хэрэгжих ёстой. Хэрэгжилтийг хангах нь манай агентлагийн үүрэг.
Энэ оны аравдугаар сар хүртэл үнэ тогтвортой байна.
Өвлийн дизель түлшнээс зуны дизель түлшинд шилжсэнээр тонн тутамд 30 ам.долларын зөрүү гарлаа. Манай улсын импортоор авдаг нийт шатахууны 60 хувийг дизель түлш, үлдсэнийг нь авто бензин эзэлж байна.
Энэ сарын 3-ны байдлаар брэнт төрлийн шатахууны үнэ 513 ам.доллар, WTI төрлийнх 492 ам.доллар байна. Өмнөх долоо хоногтой харьцуулбал 3-4 хувиар буурсан. Үнэ харьцангуй тогтвортой байна. Олборлогч орнууд түүхий тосны олборлолтоо бууруулсан нь үнэ өсөхөд хүргэсэн юм. Гэхдээ энэ оны аравдугаар сар хүртэл үнэ тогтвортой байна.
-Шатахуун импортлогчдод олгодог тусгай зөвшөөрлийн тоог нэмбэл энэ салбарт өрсөлдөөн бий болж, улмаар үнэ буурна гэж зарим хүн үздэг.
-Энэ бол бодитой санал. Тусгай зөвшөөрлийг УУХҮЯ-наас олгодог.
-Дэлхийн зах зээлийн үнэ ханш ямар байна вэ?
-Өнгөрсөн сард газрын тосны салбарт ойрын үед ажиглагдаагүй эерэг үзүүлэлтүүд гарсан. АНУ дахь газрын тосны өрөмдлөгийн тоо буурлаа. Энэ нь хөрөнгө оруулалт буурсантай холбоотой. ОХУ-ын Эрчим хүчний сайд ОПЕК-ийн хэлэлцээр 93 хувийн биелэлттэй гэж мэдээллээ. Венесуэлийн газрын тосны үйлдвэрлэл удааширсан ч энэ нь газрын тосны зах зээлийг тэнцвэржүүлсэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Брэнт төрлийн газрын тос үнэ нэг баррель нь 63-35 ам.доллар байна гэж Уолл Стритийн шинжээчид таамагласан ч одоо 73 ам.доллар болж өслөө.
Хэрэв энэ таамаглал үнэн бол үнэ буурна. Саяхан бид Нигерийн Элчин сайдтай уулзлаа. Тэд өдөрт 2 сая тонн баррель газрын тос олборлодог, дэлхийн 6 дахь том олборлогч юм байна. Хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан. Бид бөөний үнэд хатуу хяналт тавьдагүй. Жижиглэнгийн үнэ тогтвортой байхад илүү анхаардаг.
Газрын тос боловсруулах төслийг эхлүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас энэ онд 220 тэрбум төгрөгийн зээл олгосон.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн ААН тусгай зөвшөөрөл эзэмшиж байна вэ?
-Манай байгууллагаа бөөний худалдаа эрхлэх ААН-ийн бүх агуулахад биечлэн очиж шалгалт хийн, техникийн дүгнэлт гаргадаг. Жижиглэнгийн худалдаа эрхлэх бол ШТС-уудыг нь шалгадаг. Тусгай зөвшөөрлийг УУХҮЯ-наас олгодог гэсэн дээ.
Бид тусгай зөвшөөрлөө авсан ААН-үүдэд бүртгэлийн гэрчилгээ олгодог. Тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлсэн гаднын компани байхгүй. Мөн жижиглэн худалдаа эрхлэх зөвшөөрөл хүссэн компани ч байхгүй. Учир нь жижиглэн худалдаа эрхлэх бол ШТС-ууд барьсан байх шаардлагатай, хөрөнгө орууулалт шаардана. Харин шатахууны бөөний худалдаа эрхлэх хүсэлтэй ААН-үүд бий.
Одоогоор импортын тусгай зөвшөөрлийг 3, 5 жилийн хугацаатай авсан 78, жижиглэн худалдаа эрхэлдэг 37, бөөний 50 компани байна.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болж, нарийвчилсан ТЭЗҮ-г Италийн компани бэлтгэж эхэлсэн юм билээ. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор уул уурхай, барилга гэх мэт том хэрэглэгчдээ хангах уу. Эсвэл жижиглэн хэрэглэгчдэд ч шатахуун түгээх үү?
-Аль алийг нь хангана. Энэ төслийг эхлүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас энэ онд 220 тэрбум төгрөгийн зээл олгосон. Үйлдвэрийн дэд бүтцийг бид өөрсдөө байгуулна. Үйлдвэрийг л Энэтхэгийн талаас санхүүжүүлнэ. Нарийвчилсан ТЭЗҮ бэлэн болоход манай улсын газрын тосны хамаарал хэдэн хувь болж буурах нь тодорхой болно. Үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглавал дотоодын эрэлтээ бүрэн хангах ёстой.
ОЛБОРЛОСОН ТОСНЫ 40 ХУВИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛ ӨРТӨГ НӨХӨХ ЗАРДАЛДАА СУУТГАДАГ
-Үйлдвэр ашиглалтад ороход манай улсын олборлодог түүхий тосны хэмжээ одоогийнхоос өсөх үү?
-Бид жилд 1 сая гаруй тонн түүхий тос урд хөршид нийлүүлдэг. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хоёр компани тос олборлож байна. Тэдэнтэй байгуулсан, Бүтээгдэхүүн хуваах гэрээнд “Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болбол түүхий тосоо тухайн үйлдвэрт нийлүүлнэ” гэсэн заалт бий.
Мөн энэ гэрээний дагуу Засгийн газар олборлосон нийт тосны тодорхой хувийг эзэмшдэг. Одоогоор бид тос авалгүй, оронд нь тэр хувьдаа ногдох валют авдаг. Боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол өөрсдийн хувиа шууд авч, үлдсэн тосыг нь дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авна.
-Засгийн газарт ногдох хувь хэд вэ?
-Нийт олборлосон тосны 40 хувийг хөрөнгө оруулагч тал буюу тухайн компани өртөг нөхөх зардалдаа суутгадаг. Үлдсэн 60 хувийн тосны 40 хувь нь Засгийн газарт ногддог. Тэгэхээр 24 болон 26 хувь гэсэн үг. Манай улс геологийн нөөцөөр бол 300 сая тонн, батлагдсан нь 43 сая газрын тосны нөөцтэй.
-40 жилийн л эрэлтийг хангах юм байна.
-Тийм. Иймд газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх шаардлагатай. Үйлдвэрээ барьтал түүхий тосны нийлүүлэлт бага байвал яах вэ? Орон нутгийнхан бид хайгуул хийлгэхгүй гэж болохгүй л байгаа юм.
100 ӨРӨМ ТАВИХАД 2 ӨРӨМНӨӨС Л ТОС ОЛОХ МАГАДЛАЛТАЙ
-Нийгмийн мандатын талаар асууя. Орон нутгийн иргэд газрын тосны төслүүдийг дэмжиж байна уу. Саяхан Хөвсгөлд “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ “Эспайр Майнинг” компанийн хайгуулын ажлыг зогсоочихлоо.
-Ийм бэрхшээл газрын тосны салбарт ч бий. Газрын тосны салбар энэ онд улсын төсөвт 223 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн.
Газрын тосны нөөц ашигласны болон тусгай зөвшөөрөл эзэмшсэний төлбөрийн 70 хувийг улсын төсөвт, 20 хувийг нь аймагт, 10 хувийг сумын төсөвт төвлөрүүлдэг. Газрын тосны тухай болон Төсвийн тухай хуулийн дагуу ингэж хуваарилдаг юм. Газар дор баялгаас иргэд шууд хүртэх боломжийг төсвийн энэ хуваарилалтаар олгохыг зорьсон.
Газрын тосны салбар энэ онд улсын төсөвт 223 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Үүний 70 хувийг улсын төсөвт, 20 хувийг нь аймагт, 10 хувийг сумын төсөвт төвлөрүүлдэг.
Одоогоор газрын тосны ялгасан 26 талбай бий. Эдгээрээс 3-ыг нь ашиглаж байна. Эрлийн болон хайгуулын хэд хэдэн төсөл үргэлжилж байна. Голдуу хайгуулын компаниуд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Аймаг, сум бүрт Орон нутаг хөгжүүлэх сан гэж бий. Энэ санд тодорхой хөрөнгө оруулан, тухайн нутагт хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх шаардлагыг бид компаниудад тавьдаг. Тэд ч энэ шаардлагын дагуу оюутнууд сургах, сургууль, цэцэрлэг барих зэргээр хувь нэмрээ оруулж байна.
Эрэл, хайгуул хийх үед 3000 метр гүн өрөмдлөг хийдэг. Өрөмдлөгийн үр дүнд газрын гүний усны агууламж, хэмжээ гэх мэт үнэ цэнэтэй мэдээллийг давхар цуглуулдаг юм. Хайгуулын тайланг бид сандаа бүртгэж авдаг. Мөн өрөмдсөн газар бүрээс газрын тос олборлодоггүйг иргэд ойлгоосой. Олон улсын жишгийг харахад 100 өрөм тавихад 2 өрөмнөөс л тос олох магадлалтай. Газрын тос эрэх, хайх, олборлох явцад байгаль орчны үнэлгээ хийдэг, хяналт тавьж ажилладаг. Бид хайгуулын компаниудын жилийн тайланг дүгнэдэг. Ирэх оных нь хөтөлбөр, төсвийг баталдаг.
-Уг нь суманд нь нэг шинэ төсөл эхлэхэд тухайн нутгийн ажилгүй иргэд ажилтай болж, жижиг үйлдвэр цехүүд ханган нийлүүлэлтээ өсгөх боломж бүрдэх ёстой. Гэвч Баян-Өлгийд хэрэгжиж буй уул уурхайн нэг төсөлд гэхэд голдуу Увс аймгаас ажилчид авч ажиллуулсан байсан.
-Бид ажилтнуудаа тухайн сумаас авч ажиллуулахыг компаниудаас шаарддаг. Мөн газрын тос олборлосноор байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага. Бусад улсуудад газрын тосны цамхаг нь хот сууринтайгаа зэргэлдээ байх жишээтэй. 30 см-ын диаметр бүхий нүхнээс тосоо олборлодог.
-Саяхан “Геологи хайгуул 2018” хурал боллоо. Энэ хурлын үеэр энэ оны улсын төсвөөс хайгуулд зарцуулах хөрөнгийг 13 тэрбум төгрөг болгон өсгөснийг онцолсон. Гэвч зарим эдийн засагч татвар төлөгчдийн мөнгийг эрсдэлтэй зүйлд зарцуулж байна гэж шүүмжилсэн. Та бас 100 өрмөөс 2-т нь л тос олдог гэлээ.
-Газрын тосны хайгуулын компаниуд бүх зардлаа өөрсдөө 100 хувь гаргадаг. Эрсдэлээ өөрсдөө хариуцдаг. Тос олбол Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулдаг.
-Саяхан түүхэн үйл явдал болж, ОХУ-аас геологийн судалгааны тайланг та бүхэн хүлээн авлаа. Д.Сумъяабазар сайд танай агентлагт 70 CD хүлээлгэн өгсөн. Энэ мэдээллийг хэрхэн ашиглах вэ?
-Эхний ээлжид тэдгээр мэдээллийг бүртгэнэ. Одоогоор энэ мэдээлэл нууцын зэрэглэлтэй байна. Олон жил ярьсны эцэст судалгааны материалуудыг авсан нь маш чухал үйл явдал болсон.
-Танд баярлалаа.