М.Уранцэцэг, Г.Мөнхбат нар “Иппон тропи” шагналын эзэн боллоо

Зууны мэдээ

2018-04-17 12:30 GMT+8
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн медальтнууд шагналын тавцанд.

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жилийнхээс оройхон болов. Эрэгтэйчүүдийн 41, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн УАШТд 28 байгууллагын 330 гаруй жүдоч ур чадвар, хүчээ сорин өрсөлдсөн юм. Тэмцээний гол онцлог нь дэлхийн чансаа олгох “Гранд слам”, “Гранпри” болон тив, дэлхийн тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг тодруулахад чиглэгдэж байлаа.

Энэ удаагийн тэмцээнд “Рио-2016” олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нар манлайлан оролцов. Харин олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Г.Болдбаатар нар уг тэмцээнийг өнжжээ.

УАШТ-ий бас нэг онцлог нь тамирчдын бэлтгэл жигд, өрсөлдөөн тун шир үүхэн байсан гэж болно. Аваргууд байр сууриа хадгалж чадсаан дийлэнх нь. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа яах ч аргагүй дэлхийн бөх гэдгээ харуулж торолг үйгээр алтан медаль хүртэж улсын аваргын долоо дахь түрүүгээ авлаа. Тэгвэл бас зургаа дахь түрүүгээ хүртсэн хоёр бөх байна. Эрэгтэйчүүдээс энэ жил Токиогийн “Их дуулга”-д босоо түрүүлсэн ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдээс Азийн аварга Ц.Наранжаргал нар гээд. Мөн дэлхийн аварга М.Уранцэцэг улсын аваргаас дөрөв дэх түрүүгээ авлаа. Эдгээр амжилтыг үзвэл аварга аваргаараа байдаг юм гэж бодогдох. Гэтэл бас тийм биш аж. Шинэ аварга ч төрлөө.

М.Уранцэцэг, Г.Мөнхбат нар.Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд барилдсан залуу тамирчин Г.Мөнхбат жингийнхээ шилдгүүдийг сөхрүүлсээр жиндээ аваргалсан төдийгүй тэмцээний шилдэг бөхийн шагнал хүртсэн юм. Тэрбээр алтан медалийн төлөө барилдаанд өрсөлдөгчөө ердөө есхөн секунтэд ялсан нь тийм үнэлгээ авах гол шалтгаан болсон байна. Тэгвэл түүнтэй хамт шилдэг жүдоч буюу “Иппон тропи”-гийн эзэн болсон бөх бол эмэгтэйчүүдийн 48 кг-д онцгой сайхан барилдаж түрүүлсэн дэлхийн аварга М.Уранцэцэг байлаа. Бас уран барилдаан үзүүлж түрүүлсэн нэг бөх бол Ц.Цогтбаатар. Тэр одоо эрэгтэйчүүдийн 73 кг-д ноёлж эхлэв бололтой.

Энэ жинд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир нарын хүчтнүүд өрсөлддөг үе байсан. Тэдний халааг гавьяат тамирчин Г.Одбаяр өвлөж авсан. Тэгвэл саяын тэмцээнд Ц.Цогтбаатарт тахимаа өгч хүрэл медалийн тавцанд зогсож харагдав. Эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Ганхайч дахин алтан медаль хүртлээ. Тэр ноднингийн улсын аваргаар гавьяат тамирчин Б.Мөнг өнчимэгтэй финалд үлдэж мөн л ялсан юм. Багийн дүнгээр эрэгтэйчүүдээс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв дасгалжуулагчтай ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчид дөрвөн алт, нэг мөнгөн медальтайгаар тэргүүлсэн бол Д.Батсайхан, П.Нямлхагва дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны нэг, хоёрдугаар баг удаалав.

Эмэгтэйчүүдээс гавьяат тамирчин Д.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны баг тэргүүлж “Женко”, “Алдар”-ын баг дараах байрт шалгарссан байна. Энэ тэмцээний үеэр ОУХМ Л.Отгонбаатар, Д.Алтансүх, Монголын жүдо академийн дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулсан юм.

Д.Надмид

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1244 санал өгсөн байна.

Дээшээ