“Дорнод аймгийн 9 гайхамшиг”-ийг тодруулна

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-04-17 12:17 GMT+8


Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр захирамжаар “Аймгийн 9 гайхамшиг”-ийг тодруулах зөвлөлийг байгуулжээ.

Өчиг болсон аймгийн Удирдах ажилтны шуурхай хуралдаанд уг зөвлөлийнхөн ажлаа танилцуулсан байна.

Дорнод аймгийн байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар нутаг, түүх соёлын хөшөө дурсгал, хосгүй үнэт өвийг хамгаалах, иргэдийг орон нутгаа танин мэдэх, орон нутгаараа бахархах, хайрлах үзлийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү ажлыг санаачилжээ. 

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор аймаг орон нутгаа улс оронд хийгээд гадаадад сурталчлан танилцуулах гүүр болох “Дорнод аймгийн 9 гайхамшиг”-ийг тодруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ахлан ажиллаж байна.

Ажлын хэсгийнхэн сумдын ИТХ, ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар /Түүх, нийгмийн ухааны багш нар/, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн музей, ажлын хэсгийн гишүүд зэрэг нийт 1162 иргэнээс санал авчээ.

Аймгийн байгалийн гайхамшигт: Тусгай хамгаалалттай, өвөрмөц тогтоц бүхий газрууд-11,

Түүх соёлын гайхамшигт: булш хиргисүүр, хүн чулуун хөшөө, Эртний хотын туурь, балгас-13 зүйл нийт 24 зүйлд санал авч байгаа юм. 

Цаашдаа аймгийн удирдах албан тушаалтнууд, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, олон нийтээс ТВ хэлэлцүүлэг, онлайн санал хураалтаар санал авснаар аймгийн есөн гайхамшгийг тодруулах юм байна.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5217 санал өгсөн байна.

Дээшээ