
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал хийж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар зохион байгуулдаг "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурлаар салбарынхаа 2018 оны эхний улирлын мэдээллийг олон нийтэд хүргэж байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ оны эхний улиралд 3.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 854.3 тэрбум /21.7 хувь/ төгрөгөөр өсчээ. Үүнд, Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2.4 их наяд төгрөгт хүрч 2017 оныхоос 400.3 тэрбум /20.4 хувь/ төгрөгөөр өссөн байна. Үүнд:
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа. БНХАУ-ын тал манай улсыг бүх түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Гэхдээ бид Монгол Улсын тусгаар тогтнол, хэл соёлыг бүх талаар хүндэтгэж ажиллахаа бүх түвшний дарга нар нь мэдэгдсэн. Тэгэхээр хөрш оронтойгоо хэрхэн зөв зүйтэй ажиллаж, улс орноо хөгжүүлэх тал дээр ЗГ анхаарлаа төвлөрүүлээд ажиллаж байна. Урд хөрш рүү нүүрс тээвэрлэх, хил гаалийн нэвтрэх чадвар сайжирч байна.
-Оюутолгойн гэрээг зогсоох вий гэсэн болгоомжлол бий боллоо. Сайд та юу гэж үзэж байна вэ?
-Оюутолгойн гэрээг муу болсон гэж би хувьдаа боддоггүй. Гэрээний хэрэгжилт, далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагууд эрх мэдлийнхээ хүрээнд шалгаж байна. Шалгаад дүгнэлтээ олон нийтэд танилцуулах байх.
Оюутолгойн гэрээ манай улсын төсвийн томоохон хувийг эзэлж байна. Энэ гэрээг зогсоох гацаах тухай асуудал байхгүй гэв.
GoGo Facebook Хуудас |