“Оюутолгой” ХХК-д Татварын ерөнхий газраас 150 сая ам.долларын акт тавьсан юм. Харин тус компанийн толгой компани болох Туркойз Хилл өнгөрсөн сард цахим хуудсандаа, татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байв. Тодруулбал "Рио Тинто уг татварын асуудлыг шийдэж чадахгүй бол 11 тэрбум ам.долларын үнэлгээтэй тус уурхайд байх ёстой хэмжээнээс нь хэд дахин илүү татвар төлөх шаардлагатай болно.” гэсэн юм.
Гэсэн ч тус компаниас эхний ээлжинд 11 тэрбум төгрөгийг Засгийн газарт шилжүүлжээ.
Тус компанитай үүссэн татварын маргааныг манай талаас ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ахалж, Сангийн яамны Татварын орлогын хэлтсийн дарга н.Алтанзул, ТЕГ, УУХҮЯ, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэргэжилтнүүд ажлын хэсэгт багтсан.
"Оюутолгой" ХХК-ийн зүгээс Рио Тинто группийн Монгол дахь захирал Д.Мөнхтүшиг хэлэлцээний багт багтжээ.
Тэд тун удахгүй хэлэлцээг эцэслэн, 150 сая ам.доллар буюу 370 тэрбум төгрөгийг "Оюутолгой" төлөх ёстой эсэхийг шийдвэрлэх юм байна.