Ши Жиньпин: Дэлхийн эдийн засаг хамгийн таатай үедээ ирээд байна

BloombergTV.mn

2018-04-17 16:00 GMT+8

Дэлхийн эдийн засгийн чуулганыг үүсгэн байгуулагч Клаус Шваб БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзсан байна.

Уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн тэргүүн “Дэлхийн эдийн засаг хамгийн таатай үедээ ирээд байгаа ч шийдвэрлэвэл зохих маш олон асуудлууд байгаа”-г дурджээ. Тиймээс олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлого барихаа онцолсон юм.

Харин дэлхийн эдийн засгийн чуулганы үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Клаус Шваб "Эдийн засгийн глобалчлал, олон талт хамтын ажиллагааг дэмжиж, протекционист бодлогыг эсэргүүцнэ" гэж мэдэгджээ.

Мөн "Нэг бүс, Нэг зам" санаачилгыг дэмжин, урт хугацаандаа БНХАУ-тай харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн" гэдгээ илэрхийлсэн байна. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин өнгөрсөн оны Давосын чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ "БНХАУ даяаршил, чөлөөт худалдааг хамгаалагч" гэдгийг онцолж байсан юм.

Б.Ариунболд

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 5217 санал өгсөн байна.

Дээшээ