БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн I улиралд 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
АНУ-тай худалдааны маргаан үүсээд байгаа энэ үед тус улсын эдийн засаг өсөлтөө хадгалж, Засгийн газрынх нь 6.5 хувийн зорилтоос давж өссөн байна. Үүнд өрхийн зарцуулалт өндөр байсан нь голлон нөлөөлсөн гэж албаныхан тайлбарлаж байгаа юм.
Харин жижиглэн худалдааны үзүүлэлт нь гуравдугаар сард 10.1 хувиар, аж үйлдвэрийн гарц нь зургаан хувиар өсжээ. БНХАУ-ын Төв банкны шинэ тэргүүн И Ган өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ “Эдийн засгийн үндсэн суурь үзүүлэлтүүд I улиралд таамгаас давсан, цаашид ч өсөлтөө хадгална” гэдгийг онцолж байсан юм.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин санхүүгийн тогтвортой байдлыг чухалчилж, ядуурал болон агаарын бохирдлыг бууруулах зорилт тавиад байна. Зарим талаар энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд дэмжлэг болсныг өнгөрсөн улирлын үзүүлэлт баталлаа гэж шинжээчид тайлбарлажээ.
Б.Ариунболд