Төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч “Vale” компани энэ оны эхний улиралд 82 сая тонн төмрийн хүдэр олборлосон байна. Энэ нь жилийн дүнгээр 4.9 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Оны эхний гурван сард компанийн стратегийн ач холбогдолтой бүсүүдэд их хэмжээний бороо орсон нь гарцыг бууруулсан байна. Хэдий тийм боловч “Vale” компанийн хүдрийн борлуулалт жилийн дүнгээр есөн хувиар өсжээ.
Нийлүүлэлт эрчимтэй нэмэгдэж байгаагаас шалтгаалж төмрийн хүдрийн ханш ирэх хоёр жилд буурах төлөвтэй байгааг “Citigroup”-ийн шинжээчид онцолж байна. Иймд “Vale” компанийн удирдлагууд зардлаа танаж, үйл ажиллагааны ашгаа бууруулахгүй байхад анхаарч ажиллахаа мэдэгджээ.
“Vale”-ийн хувьд сүүлийн жилүүдэд илүү өндөр чанартай бүтээгдэхүүн гаргахад гол анхаарлаа хандуулах болсон байна. Энэ нь төмрийн хүдрийн гол импортлогч БНХАУ-ын Засгийн газрын худалдан авалтын хандлага өөрчлөгдөж, байгальд хор хөнөөл багатай өндөр чанарын бүтээгдэхүүн авах болсонтой холбоотой ажээ.
Н.Содонтуяа