Ирэх хичээлийн шинэ жилд Сонгинохайрхан дүүрэгт гурван цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний хоёр нь 26 дугаар хороонд, нэг нь 30 дугаар хороонд байрлалтай.
Сонгинохайрхан дүүргийн 26, 30 дугаар хороонд байрлах 125, 253 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт өнөөдөр боллоо.
Нээлтээ хийж буй тус цэцэрлэгийн өргөтгөл нь 4 бүлэгтэй 100 хүүхдийн хүчин чадалтай юм. Мөн Улаанчулуутын хогийн цэг орчмын 26 хороонд 10 бүлэгтэй, 240 хүүхдийн багтаамжтай 253 дугаар цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгөөр барьж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Мөн тус дүүрэгт “Нарны хүүхдүүд 2” төслийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилготой 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шавийг өнөөдөр тавилаа.
"Нарны хүүхдүүд 2" цэцэрлэг байгуулах төслийг Канад Улсад төвтэй "Veluu" сангаас хэрэгжүүлж байгаа юм. Уг цэцэрлэгийг ирэх есдүгээр сарын нэгнээс ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэ цэцэрлэгт Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэг болох Улаанчулуутын хогийн цэг, түүний ойр орчимд ажиллаж, амьдарч буй иргэдийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж түүнийг дагаад эцэг эхчүүд нь ажилтай орлоготой болох бололцоо бүрдэнэ гэж үзэж байна.
Б.Намуунцэцэг