Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани өнгөрсөн долоо хоногт АНУ тэргүүтэй орнууд Сири рүү дайрсан нь Вашингтон террористуудтай шууд холбоотой гэдгийг баталсан хэрэг боллоо гэжээ.
Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярихдаа “Америкчууд зүүн Гутагаас террористуудыг хөөсөн гэдгийг мэдсэн учраас л ийм хариу үйлдэл гаргалаа” гэсэн аж.
Учир нь АНУ-ын тэргүүлсэн дайралт нь олон улсын хууль, тогтоомжийг зөрчиж байгаа бөгөөд хэрвээ бусад орнуудад үүнийгээ тайлбарлахгүй бол дэлхий даяар асуудал хурцадмал байдалд шилжинэ гэж тэрээр үзжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч гэсэн Сири рүү дайрсан явдал олон улсын харилцаанд нөлөөлнө хэмээн анхааруулсан юм. Орон нутгийн цагаар Бямба гарагийн өглөө АНУ тэргүүтэй, Их Британи, Франц зэрэг орнууд Сирийн химийн зэвсгийн агуулахууд руу довтолсон.
Учир нь Доума хотод долоо хоногийн өмнө болсон химийн халдлагатай холбоотойгоор ийм арга хэмжээ авах ёстой гэж үзсэн юм.
Эх сурвалж: Xinhua