Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг зарим хүмүүс “Хэт задгай хувцасласан учраас, бусдад сэдэл төрүүлсэн” хэмээн шүүмжилдэг. Тийм ч болохоор сэтгэл санааны хувьд, эрүүл мэндийн хувьд ямар байгааг нь асуухын оронд шууд “Чи юу өмсөж байсан юм?” хэмээх асуултыг асуудаг аж.
Тэгвэл Флоридагийн их сургуулийн оюутнууд энэ асуултад хариулах үзэсгэлэнг гаргажээ. Хариулт нь унтлагын хувцас, жинс, бэлтгэлийн цамц гэх мэт өдөр тутмын хувцас байсан бөгөөд хохирогчийг буруутгах хандлагыг өөрчлөхийг хүсэж байгаа аж.
Биологийн сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан Лазаро Техера энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм байна. Тэрээр 2013 онд Арканзасын их сургуулийн “Би юу өмсөж байсан бэ?” үзэсгэлэнгээс санаа авч энэ үзэсгэлэнгээ гаргажээ.
Хувцас бүрийн дэргэд хохирогч болсон хүмүүсийн өөрсдийнх нь бичсэн зурвас бий. Тэдгээр хүмүүсийн бичсэн зурваст өөр хувцас өмссөн байсан бол халдлагад өртөхгүй ч байж болох байсан гэх ойлголт цухалзах аж.
Богино ханцуйтай цамцны дэргэд “Би тухайн үед хамгийн дуртай цамцаа өмсөж, мөрөвчтэй өмдтэй явж байсан юм. Зун байсан учраас их халууцаж байлаа. Гэтэл намайг гэртээ орж ирээд ундаа уухыг санал болгосон. Тэр цагаас хойш би нэг ч удаа мөрөвчтэй өмд өмсөөгүй” гэжээ.
Энэ мэт аймшигтай түүхүүд нь хүчирхийлэл хэнд ч, хэзээ ч, хаана ч тохиолдож болно гэдгийг ойлгуулсан хэмээн Техера хэлсэн аж. Тэрээр дөрөвдүгээр сарыг дуустал энэхүү үзэсгэлэнгээ гаргах бөгөөд жил тутам зохиохоор зорьж байгаа юм байна.