УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар зургадугаар сарын сүүлээр Франц улсад ажлын айлчлал хийж, Парис хотноо зохион байгуулах “Дэлхийн Цөмийн үзэсгэлэн”-д оролцоно.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Орано” групп болон “Мицүбиши” корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Францад хийх айлчлалын үеэр БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон болон хамтын ажиллагааны хүрээнд холбогдох байгууллагуудтай уулзахад дэмжиж ажиллахыг хүссэн байна.
“Орано” групп Дорноговь аймагт төсөл хэрэгжүүлж байгаа юм.Төслийн талаар товч танилцуулах зорилгоор УУХҮ-ийн сайдтай уулзжээ.
Уулзалтын үеэр мөн УУХҮ-ийн сайд сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд найрамдах Франц улс хооронд цөмийн энергийн салбарт хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж буйг дурдаад, цаашид харилцан ойлголцож, хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхэд анхаарах учиртайг онцоллоо гэж тус яамнаас мэдээлэв.