-Москва хотоос мэдээлж байна-
ОХУ-ын нийслэл Москва хотноо болж буй "Транзит Монгол-2018" чуулганы үеэр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаатай ярилцлаа.
-Өнгөрсөн онд Бээжин хотноо зохион байгуулсан “Транзит Монгол” арга хэмжээний үр дүн гарч байна уу?
-"Монголын төмөр зам", “Улаанбаатар төмөр зам” 2017 оноос Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтарч “Транзит Монгол” цуврал форумууд зохион байгуулж байна. Гол зорилго нь тээвэр, дамжин өнгөрөх ачааны хэмжээг нэмэгдүүлэх зорилготой байсан.
Эхний гурван сарын ажлын үр дүнг харахад 1000 галт тэрэг явуулна гэсэн тоо энэ жилийн эцсээр давж биелэхээр харагдлаа.
Бээжин хотод 2017 оны дөрөвдүгээр сард хийсэн чуулганы үр дүн маш өндөр байна. Бидний хувьд 2017 оны жилийн эцсийн үр дүнгээр транзит тээвэр нийтдээ 25 хувиар, чингэлгийн тээвэр 3.3 дахин өссөн гэсэн ийм том амжилттай болсон. Энэ амжилт дээрээ тулгуурлаад “Улаанбаатар төмөр зам”-ын хамт олон 2018 онд түүнийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн зоригтой төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
Эхний гурван сарын ажлын үр дүнг харахад 1000 галт тэрэг явуулна гэсэн тоо энэ жилийн эцсээр давж биелэхээр харагдлаа. Москвад өнөөдөр болох “Транзит Монгол 2018” форумаас бид маш ихийг хүсч байна.
Хамгийн гол нь Ази, Европыг холбосон тээврийн системд Монгол Улс гэж байдаг. Монгол Улсын тээврийн систем нь өөрийнхөө нутгаар тээвэрлэх бололцоотой, олон улсын түвшинд үйлчилгээ үзүүлж болдог юм байна гэдгийг олон улсын форумууд дээр танилцуулаад, манай нутгаар үйлчлүүлэгч ачаа эзэмшигчдийг манай төмөр замаар ачаагаа тээвэрлээч гэдэг уриагаа гаргаж биелүүлэх гэж яваа учраас маш их чухал арга хэмжээ.
Өнөөдөр анх удаа манай үндэсний тээврийн үзэсгэлэнгийн павильон байгуулж байна. Энд ганцхан Улаанбаатар төмөр зам биш, Зам тээврийн хөгжлийн яам, түүний харьяа агентлагууд, манай “Монголын төмөр зам” компани, “Хойд төмөр зам” гэх мэт компаниуд оролцож байна. Тээвэр зуучийн холбоо, тээвэр зуучууд орж байна. Тэгэхээр ийм үзэсгэлэн худалдаан дээр түншүүдээ олж авах, бололцоонуудаа солилцох, шинэ саналаа тунгааж, цаашид өнөөдөр энэ хоёр хоногт нийлсэн, бие биетэйгээ уулзсан уулзалтууд хожуу жинхэнэ ажил болж, тэр нь манай эдийн засагт өгөөжөө өгнө гэсэн бүрэн найдлагатай байна.
-Өнгөрсөн жил Хятадын талаас Монголыг ихэд сонирхсон. Энэ жил Оросын талын анхаарлыг ихэд татаж байх шиг. Та бидэнтэй энэ талаарх бодлоо хуваалцахгүй юу?
-Бид ноднин жил 150 гаруй хүн ирэх байх гэж төлөвлөсөн, тэгэхэд бараг 500 гаруй хүн ирсэн. Дандаа хятадын үйлчлүүлэгч байсан. Энд ганцхан хятадуудаас гадна Европ, Оросын түншүүд үзэсгэлэнгийн үеэр их ирдэг. Тэгэхээр хамгийн гол нь бидний тулгуур болсон хоёр хөршдөө нэг, нэг удаа өөрсдийгөө таниулъя, танилцуулъя гэсэн эрмэлзлээр Москва хотод ирээд байна. Цаашдаа “Транзит Монгол” форум жил болгон уламжлал ёсоор хийгдэнэ гэж бодож байна. Шинэ бүтээгдэхүүнээ, шинэ үйлчилгээгээ жил тухайд нь байнга танилцуулж, үйлчилгээний үеэр ямар алдаа дутагдал гарч байна, түүнийг сонсож, дараагийн ажилдаа тусгаж ажиллах гэх мэтчилэн үйлчлүүлэгчтэй заавал ч үгүй амьд харилцаа хэрэгцээтэй. Тийм учраас энэ форум жил болгон болно гэдэгт итгэлтэй байна.
-“Улаанбаатар төмөр зам”-ын хувьд 2017 он хэр үр бүтээлтэй өнгөрсөн бэ. Түүнээсээ онцолбол?
-2017 онд манай ачаа яагаад тэгтлээ огцом нэмэгдсэн бэ гэвэл манайх үйлчилгээний хувьд хоёр тал дээр ажилласан. Нэгд, тээврийн хурдыг нэмсэн. Дотоодынхоо бололцоог ашиглаад, технологийн өөрчлөлт хийгээд, манай нутгаар 39 цаг галт тэрэг өнгөрч байсныг 29 болгосон, бид 10 цагаар хорогдуулсан.
Дээрээс нь гаалийн байгууллагатайгаа ярьж, нэг цэгийн үйлчилгээ хийснээр хил дээрх шилжүүлэн ачилтын хилийн үйлчилгээ мөн адил маш хурдан болсон. Дээрээс нь эдийн засгийн хөшүүргүүд хийсэн. Өөрийнхөө нутгаар дамжин өнгөрөх тээврийг хөхиүлэн дэмжүүлэхэд тодорхой хөнгөлөлтүүд үзүүлсэн. Түүний үр дүнд 2017 онд буюу нэг жилийн дотор дамжин өнгөрөх тээврийн тоо 3.3 дахин өссөн. Өнөөдөр тэр өсөлтийг хоёр дахин өсгөх хүсэл, эрмэлзэл, зорилго байна. 2016 онтой харьцуулахад 2018 оны эцэс гэхэд багаар бодоход тав дахин өссөн байна. Хоёрхон жилийн дотор тав дахин өсгөх төлөвлөгөө бий.
Казахстан улс 1990-ээд онд ижил түвшнээс гараагаа эхэлсэн ч манайхаас гурав дахин их ачаа зөөдөг.
-Техникийн шинэчлэлтийг ямар хэмжээнд хийж байна вэ?
-Сүүлийн үед ачааны хэмжээ хурдацтай өсөж, ачаа нэмэгдэх тусам техникийн хурдацтай өсөлтийг гүйцэхгүй байна. Тиймээс Улаанбаатар төмөр зам ХНН ачааны урсгалын өсөлтийг гүйцэх хэмжээний техникийн шинэчлэлтийг хийх шаардлага нэн түрүүнд тулгарч байна.
Бид ерөнхий хорооныхоо хурлаар нэн яаралтай авах арга хэмжээний жагсаалтыг баталсан. Тэр хөтөлбөрийг бид хоёр жилийн хугацаанд буюу 2018, 2019 онд хэрэгжүүлбэл манай нэвтрүүлэх чадвар 30 гаруй хувиар нэмэгдэх юм.
2030 он хүртэлх урт хугацааны хөтөлбөрийг тусгай мэргэжлийн эрдэм шинжилгээний институтээр хийлгэж байна. 2030 он гэхэд Улаанбаатар төмөр замын техник технологийн түвшин дэлхийн дээд түвшинд хүрэхгүй юм гэхэд бусад төмөр замуудаас дутахааргүй түвшинд хүрэх юм.
Казахстан 1990-ээд онд манай улстай ижил түвшнээс гараагаа эхэлсэн. Манай улс 1990-ээд оноос орхигдуулчихсан бол Казахстан манайхаас гурав дахин их ачаа зөөдөг. Бид удахгүй Казахстаныг гүйцэхээр хойноос нь эрчимтэй ажиллахгүй бол хоцорч байна.
Гэхдээ өнөөдөр Оросын төмөр замуудын нээлттэй нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга “Монголын төмөр замын ачааны эргэлт “ гайхалтай хурдацтай өсөж байна гэдгийг онцолсон.
-2017 онд УБТЗ ашигтай ажилласнаар ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн гэж сонслоо?
-Өнгөрсөн онд ачааны хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулаад бидний орлого өссөн. Орлого өссөнөөр техникийн шинэчлэлтэд мөнгө зарцуулах, ажилчдын нийгмийн асуудлуудыг шийдэх боломжтой болсон. 2017 онд бид хоёр зүтгүүр авлаа. Замын засварыг 19 км хийж байсан бол 50 км замын их засварыг хийлээ.
Ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмж, 16 мянган ажилтан 2017 оны үр дүнгийн шагналыг 200 хувиар нэмүүлж авсан. Өөрөөр хэлбэл хоёр сарын цалингаар шагнуулж, 15 дахь сарын цалингаа авсан юм. Энэ мэт арга хэмжээ авах бололцоотой болсон. Тийм учраас ачаа их хэрэгтэй байснаар бидэнд техникийн шинэчлэлт, ажилчдынхаа сайн сайхны төлөө мөнгө зарцуулах боломж бүрдэж байна. Ийм амжилт авчирдаг учраас тус үзэсгэлэнд оролцож, олон улсын тавцан дээр Монгол Улсаар дамжуулан ачаа тээвэрлэхийг уриалж байгаа юм.
-Танд баярлалаа.