Дэлхийн эдийн засгийн эрч дээд цэгтээ тулж, өндөр инфляц, худалдааны маргаан, өрийн өсөлт зэрэг эрсдэл 2018 оны төлөвийг сүүдэртүүлж байна. Энэхүү судалгааг Brookings хүрээлэн ба Financial Times сонины хамтран явуулсан индексийн судалгаанд дурджээ. Индексүүдийн шинэчлэгдсэн өгөгдлөөс үзэхэд өсөлтийг дэмжсэн хүчин зүйлс хүчтэй хэвээр байх ч өнгөрсөн оны дээд үзүүлэлтээс доогуур гарч магадгүй нь. Мөн санхүүгийн зах зээлд сорилт тулгарч болзошгүй байгаа юм. Дэлхий даяар хийгдсэн бизнесийн судалгаануудын сэтгэл дундуур дүгнэлт болон аж үйлдвэрийн сул үзүүлэлт зэрэг нь “2018 он сүүлийн арван жилийн хамгийн амжилттай жил байна” гэсэн эдийн засагчдын итгэлийг хөсөрдүүлэв.
ОУВС-гийн захирал Кристин Лагард өнгөрсөн долоо хоногт худалдааны зөрчил дэлхийн эдийн засгийг хохироовол “уучилж болшгүй, хамтын бодлогын алдаа болно” гэдгийг анхааруулсан.
Тус сангийн төлөвт дэлхийн өсөлт 3.9 хувь байх таамгийг доошлуулаагүй. Brookings болон FT-ийн индексийн ажиглалтын тайлангаас үзэхэд өсөлтийн эрч суларч буйг харуулжээ. Brookings-ийн шинжээч Эсвар Прасад “Дэлхийн эдийн засаг өсөлттэй байгаа ч худалдааны дайн, геополитикийн эрсдэл, дотоод улс төрийн зөрчил, өртэй холбоотой эрсдэл зэргийн улмаас саарч, тогтворгүй байдал санхүүгийн зах зээлд хэдийнэ нөлөөлөөд эхэлсэн” хэмээн дүгнэв.
Уг индекс бодит үйл ажиллагаа, санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулагчдын итгэл зэрэг олон үзүүлэлтийг дэлхийн ба тухайн улсуудын эдийн засгийн түүхэн дундажтай харьцуулан үзжээ. Хөгжингүй орнуудад үйлдвэрлэлийн гарц ба хөдөлмөрийн хатуу өгөгдөл үл ялиг суларч санхүүгийн зах зээлийн үнэ эрс унасан зэрэг нь 2018 онд нийлмэл индекс доошлоход нөлөөлжээ. Хөрөнгө оруулалт болон бүтээмж 2017 онд ялангуяа евро бүсэд сайн байсан бол олонх эдийн засагт цалингийн өсөлт сул байжээ.
Трампын засаг захиргааны татвар танах бодлогоор дэмжүүлсэн АНУ-ын эдийн засаг хүчтэй харагдаж байгаа ч инфляцыг хөдөлгөж эхэлсэн. Энэ нь Холбооны нөөц бодлогын хүүгээ өсөх хурдцын талаар асуулт үүсгэж байна. Профессор Прасад цааш нь ярихдаа “АНУ макро эдийн засгийн толгой эргэм туршилт хийж, татварын өндөр дэмжлэг үзүүлснээр эдийн засаг нь бүрэн буюу түүнээс дээш хүчин чадлаар ажиллаж байна” гэжээ. Эхний улиралд үйлдвэрлэлийн гарц суларч, Европын эдийн засаг хөрснөөс Их Британид Брекситийн улмаас худалдан авах чадвар болон итгэлд сөрөг нөлөө илрэв.
Дэлхийн бизнесийн судалгаанууд 2017 оны эцсээс бууралтыг тэмдэглэж эхэлсэн. Үүн дотор Markit фирмийн судалгаанд үйлчилгээ ба үйлдвэрлэлийн худалдан авагч менежерүүдийн индекс гуравдугаар сард 16 сарын доод хэмжээнд хүрснийг дурдсан байна. Шинэ зах зээлүүд өнгөрсөн оны эрчээ хадгалсан ч нэмэгдэж буй өрийн асуудал, баян орнуудын бодлогын хүү дээшилснээс капиталын зугтаах үзэгдэл гарах зэрэг эрсдэл бий. Дөнгөж саяхан уналтаас гарсан Орос, Бразил улсууд үйл ажиллагааны хүчтэй түвшинд эргэн очихыг эрмэлзэж байна.
Хятад, Энэтхэгийн зах зээлд нүдэнд шууд тусах түгшүүр байхгүй ч эдийн засгаа шинэчилж, амьдралын стандартаа хөгжингүй орнуудын түвшинд ойртуулах зорилт бий гэж ноён Прасад хэлжээ. Тэрбээр “Хятадын хувьд гол сорилт нь санхүүгийн салбар төдийгүй эдийн засгийн бусад хэсгээ, ялангуяа улсын сектороо шинэчлэх шаардлагатай” хэмээн дүгнэв. 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа дэлхий даяар мөнгөний ба татварын бодлого хүчин чадлаа шавхсан учир Засгийн газрууд уналтад хамтран хариулах боломж хомс байгааг шинжээчид анхаарууллаа.
Крис Жайлс