Хүмүүс бид энерги гэхээр биед хуримтлагдсан эрч хүч гэж боддог. Тэгвэл энерги үүнээс өргөн хүрээтэй ойлголт юм. Хүн та зорилготой, эрч хүчтэй, өндөр бүтээмжтэй байхад энергийг ойлгох, энергийн төслийг өөртөө эхлүүлэх нь чухал. Уг нийтлэлийг 2007 онд Tony Schwartz ба Catherine McCarthy нар танилцуулсан.
Энергийг удирдахын тулд хамгийн түрүүнд энергийн суурь буюу савны багтаамжаас эхлэх нь зүйтэй. Хүн биедээ илүү их энерги цуглуулах үүднээс дасгал хөдөлгөөн хийж булчинг ажиллуулснаар дараагийн өдөр илүү их энерги хуримтлуулах савтай болдог. Илүү том савтай болсон та зөв унтаж амарснаар, зөв хоол хүнсээр дамжуулж хамгийн их энергээр дүүргэх юм.
Маргааш гэдэг бидний дэргэдүүр 24 цагийн дотор туулаад өнгөрнө. Бүх хүний хувьд маргаашийн өгөгдсөн цаг хугацаа ижилхэн. Харин бидэнд өгөгдсөн энерги, бүтээмж өөр байдаг. Энергийг удирдаж, багтаамж, хүчин чадлыг нь нэмэгдүүлж, чанарыг нь сайжруулж болдог. Цаг хугацаанаас үүгээрээ л ялгаатай.,
Энерги дотор оо 4 үндсэн төрөлтэй
- Биеийн энерги (Суурь энерги)
- Сэтгэлийн энерги (Энергийн чанар)
- Оюуны энерги (Энергийн төвлөрөл)
- Дотоод эрч хүчний энерги (Энергийн зорилго)
Маргааш, түүний цаадах өдрүүдэд амьдрал аа эрч хүчтэй өнгөрөөхийг хүсэж байгаа бол та өнөөдрөөс эхлэх хэрэгтэй.
Өмнөх өдрөөс хавьгүй том саванд, дүүрэн энергитэй байлаа гээд хүн та батерэй, эсвэл цахилгаанд залгасан компьютер биш. Маргааш өглөө өнөөдрөөс илүү том савтай, дүүрэн эрч хүчтэй байлаа ч гэрээсээ хөдлөөд машинтай мөргөлдвөл тэр өдөр жингээ таны энергийн чанар, сэтгэл хөдлөл тавгүй байна. Тавгүй байх үедээ өндөр бүтээмжтэй ажиллах хэцүү. Иймд биднийг их бага хэмжээгээр тавгүй болдог зүйлс ээ мэддэг бол та үүнийг удирдаж, сэтгэл хөдлөл өө тодорхой түвшинд хазаарладаг бол бүтээмж дээшлэх юм.
Дараагийн шат бол бидний тархи хэрхэн ажилладаг вэ? гэдгийг ойлгох юм. Энгийнээр бол хүний тархи өөр хоорондоо ялгаатай мэдээллийг өөр өөр өрөөнд хадгалсан байдаг. Хүн 2 том ажил хийж байгаа бол 1-ийн дуусгаад нөгөөхийг нь эхлүүлэх нь 2 –ланг нь зэрэг гүйцэтгэхээс бага цаг зарцуулж, үр дүн өндөртэй байдаг.Таны хувьд нэг өрөөнд ажлаа дуусгаад, дараагийн өрөөнд орох эсвэл хоёр өрөөний хооронд гүйж ажлаа амжуулах хугацааг аль нь дээр болохыг тунгааж үзээрэй.
Хамгийн сүүлийн энергийн эх сурвалж бол амьдралын зорилго юм. Дотоод мөн чанар, юу зорьж, хүсэж тэмүүлдэгээ хааяа нэг тунгаах нь хүнд энергийг зорилготой удирдах, маргаашийг илүү эрч хүчтэй эхлүүлэх түлхүүр болдог. Хөдөө талд, хөлгүй тэнгист ганцаар амьдрал дээсэн дөрөөн дээр байхад хүнээс төсөөлшгүй их эрч хүч гарч болдог талаар та бишгүй л их сонссон байх. Нийтлэлийн талаар СЭЗИС-ийн багш Б.Мөнхцогтой ярилцсаныг хүлээн авч сонсоно уу.