АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Майк Помпео Пхеньянд очиж БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Унтай биечлэн уулзжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Ким нарын уулзалтыг угтаж тэрээр энэ сарын эхээр Пхеньянд очсон аж.
Үүний өмнөхөн Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ дээд хэмжээний уулзалт хийсэн хэмээн мэдэгдэж байсан нь энэ юм байна. Тэрээр уулзалт болох таван байршил байгаа тухай хүртэл мэдэгдсэн юм.
Өнгөрсөн сард Доналд Трамп Пхеньяны уулзалтыг хүлээн зөвшөөрсөн нь тун гэнэтийн үйл явдал байсан билээ. Ялангуяа Хойд Солонгосын удирдагчтай биечлэн уулзана гэдэг том үйл явдал юм.
Энэхүү уулзалт зургадугаар сарын эхээр эсвэл тавдугаар сарын сүүлээр болох аж. Хойд Солонгосын хувьд өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт зургаан удаа цөмийн туршилт хийж, тусгал нь АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэхүйц, цөмийн хошуу тээвэрлэж чадах пуужин хүртэл бүтээсэн юм.
Гэхдээ энэ жил БНСУ-д болсон Өвлийн олимпийн үеэр дипломат харилцаанд эерэг үр дүн гарч, АНУ, БНАСАУ уулзах нөхцөл бүрджээ.