Баасан гарагийн өглөө нар мандахтай зэрэгцэн онцгой үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ. Сүм хийдийн том цогцолборт хөл хөдөлгөөн ихтэй ч цаанаа л нэг нам гүм оргино. Эргэн тойрон дахь хүмүүс энд ямар нэг итгэл найдвар тээж ирсэн мэт. Энэ бол Wai Kru фестивалийн өмнөх өдөр.
Жил бүр 3-р сарын дундуур Буддын мянга мянган сүсэгтэн Бангкокоос 50км орчим зайд орших жижиг сууринг зорьдог. Тодруулбал тэд Sak Yant шивээснийхээ ид шидийг “дахин цэнэглэх”-ээр Wat Bang Pra сүм рүү явж байгаа нь тэр. Сүсэгтнүүд шивээс бүтээж өгөх багшдаа хүндэтгэл үзүүлж, өргөл барьц өргөдөг уламжлалтай. Wai Kru гэдгийг орчуулбал “багшаа хүндлэх” гэсэн утгатай. Хүмүүс ихэвчлэн ламтанд боодолтой тамхи, лаа, мөнгө, цэцэг өргөж харагдана. Лам нар тамхи татах их дуртай. Тамхиа баагиулаад хөлсөө гартал номоо унших ажээ.
Хүмүүс сүм рүү орохдоо гутлаа тайлж, газар суугаад адислагдсан ламыг хүлээнэ.Сүсэгтний ээлж ирэх үед лам түүний байдлыг шинжээд ямар төрлийн шивээс хийхээ шийддэг. Энэ нь яг л эмч өвчтөний оношийг олж тогтоогоод, эмийн жор бичиж өгдөгтэй адил. Төд удалгүй лам нар урт ган саваагаа ваартай бэхэнд дүрж, ариун шивээсийг хүний бие, нуруун дээр бүтээж эхлэв. Тэр үед сүсэгтэн дотроо гүн бясалгаж харагдана. Тай хүмүүс энэ шивээсийг жирийн шивээс биш, бүр ид шидтэй гэлцэх аж. Түүгээр зогсохгүй шивээсгүй эрэгтэй хүн бурханы хувьд харагддаггүйтэй адил гэнэ.
“Sak Yant” шивээс нь тун эртнийх ба санскрит хэлнээ “халдашгүй хээ” (sacred design) гэсэн утгыг илэрхийлдэг аж. Шивээснүүд нь геометр, амьтан, шүтээн сахиус, эртний гар бичмэлийн хэлбэрийг дүрсэлсэн байдаг.
2003 онд Анжилена Жоли Тайланд улсад шивээсний мастер Noo Kampai-гаар зүүн мөрний далан дээрээ Sank Yant шивээс хийлгэж байсан удаатай
Шивээсний гар бичмэл нь хэн бүхэнд дэндүү өөгүй, төгс, харц булаам, ховор нандин санагдана. Уг шивээс Pali хэллэгээр бол сайн хувь төөргөөр ид шид, хамгаалалт, аз хийморь, Бурханы хишиг, бууны суманд хүртэл нэвтэршгүй болох хүч чадал эзэмших боломж олгодог ажээ.Төсөөлж үзье л дээ, хэдэн минутын дотор таны шивээс нь бэлэн болоход, лам биед тань хүрээд, залбирал уншиж эхэлнэ. Тэр үед та нүдээ аниад хоёр алгаа урдаа хавсарч, аажмаар бие мах бодь, сэтгэлдээ ямар нэг далдын чадвар эзэмшсэн мэт мэдрэмж төрж эхэлнэ.
Харин фестивалийн албан ёсны өдөр урд өмнө нь шивээс хийлгэсэн хүмүүс яг л галзуу мэт “дүр эсгэж”, хүмүүсийн дээр үсэрч, орилж, газар самардах гээд хачирхалтай үйл хөдлөл хийнэ. Лам сүсэгтэн олон руу “ариун ус” цацахад, бүгд тэр усанд норохыг хүснэ. Хөндлөнгөөс харахад эмх замбараагүй, жаахан айдас хүргэм, аюултай. Шулуухан хэлэхэд нэг талдаа шашны баяр ч нөгөө талдаа сэтгэл мэдрэлийн өвчин гэж үзэх ч хэсэг хүн байна.
Тайланд хүмүүсийн уламжлал, итгэл үнэмшлийн ихэнх нь буддизмийн ёсноос бий болсон байдаг. Өөрөөр хэлбэл тай соёлд буддизмийн нөлөөлөл их гэсэн үг. Тиймээс ч Тай хүмүүсийн өдөр тутмын амьдралд буддизмийн үнэт зүйл, итгэл үнэмшил асар том үүрэг гүйцэтгэдэг. Түүний нэгэн илрэл нь Wai Khru фестиваль юм.Чухам энэ фестиваль хаанаас эхэлсэн нь сонирхол татна.
Бясалгалын ламтан Luang Pho Poen (1923) тарни унших хүч чадал, Sak Yant шивээсний мастер гэдгээрээ танигдсан нэгэн. Мьянмар-Тай хилийн зааг дээр тосгоны ихэнх оршин суугчид бар, зэрлэг амьтдын халдлагад өртөж, амиа алджээ. Luang Pho Poen үүнд хариу үзүүлж Sak Yant шивээсэнд хамгаалах шившлэг үйлджээ. Түүнээс хойш Sak Yant шивээсийг хийлгэсэн хэн ч зэрлэг амьтны дайралтад өртөөгүй гэнэ. Үүнээс улбаалан олон зуун хүн сүмд очиж адистай шивээс хийлгэх болжээ.
Өмнө нь энэ шивээсийг хүмүүс цэрэг дайчид, энгийн хүмүүс өөрсдийгөө хамгаалахын тулд хийлгэдэг байсан бол өнөө үед хүмүүс биедээ далдын хүч чадал мэдрэх, аз дуудах, амьдралаа илүү сайн сайхан болгоно гэсэн итгэлээр уг шивээсийг хийлгэж байна. Үүнээс гадна шивээсийг сайхан харагдах хэлбэр талаас нь хийлгэх болсон.
Гэхдээ итгэл үнэмшлийн хүчтэй бэлгэдэл гэдгийг санах хэрэгтэй. 2003 онд Анжилена Жоли Тайланд улсад шивээсний мастер Noo Kampai-гаар зүүн мөрний далан дээрээ Sank Yant шивээс хийлгэж байсан удаатай. Түүнээс хойш Тай шивээсийг барууны улс орнууд илүү их мэдэх болсон билээ. Үнэхээр энэ шивээс хүний амьдралыг өөрчлөх ид шидтэй юу.Та юу гэж бодож байна? Хэрвээ эргэлзээгээ тайлахыг хүсвэл Wai Kru фестивалийг зориорой.