Лондонд амины орон сууцны ханш сүүлийн нэг жилийн турш хоёр хувиар унасан байна. Хэдий тийм боловч Их Британийн бусад хотуудад орон сууцны ханш өссөнийг “Acadata”-ийн хамгийн сүүлийн үеийн судалгаа харуулжээ. Хэдийгээр Лондонд ханш гурван сар дараалан унаж байгаа ч Их Британи даяар авч үзвэл амины орон сууцны дундаж ханш дөрөвдүгээр сард дээд цэгтээ буюу 436 мянган ам.долларт хүрч өссөн байна.
Үл хөдлөх хөрөнгийн вэбсайт “Rightmove”-ийн судалгаа мөн дээрх дүнг баталжээ. Судалгаагаар Лондонд орон сууцны үнэ 0.6 хувиар унаад байгаа аж. Өөрөөр хэлбэл тус хотод байгаа үл хөдлөх хөрөнгийн дундаж үнэлгээ жилийн дүнгээр 10 мянган фунт стерлингээр буурсан гэсэн үг юм. Их Британи Европын Холбооноос гарах шийдвэртэй холбоотойгоор Лондоны үл хөдлөх хөрөнгийн зах зээлд сөрөг хандлага ажиглагдаж эхэлсэн байна. Гэхдээ хотын тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө үнэ цэнээ хадгалсан хэвээр байгааг салбарынхан онцолжээ.
Н.Содонтуяа