Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Лео Хеллер Засгийн газрын урилгаар энэ сарын 9-нөөс Монгол улсад ажилласан юм. Тэрээр ундны ус, ариун цэврийн байгууламжийн хангамж, хүртээмж, чанар, иргэдийн худалдан авах чадавхийн талаар мэдээлэл цуглуулжээ.
Мөн хүн амын тодорхой бүлэг, тухайлбал, эмэгтэйчүүд, охид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийн иргэдийн хэрэглэж буй усны аюулгүй байдал, хүртээмж, хангамж, мөн ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдалтай нарийвчлан танилцсан байна.
Тусгай илтгэгч нийслэл, Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сум, мөн эдгээр хот суурин газруудын ойр орчимд нутаглаж буй иргэд, баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжтай байх хүний эрхээ эдлэхэд юу саад болж, цаашдаа юу хийх шаардлагатайг судалжээ. Эдгээр дүгнэлт зөвлөмжүүдээ маргааш 11 цагаас Монгол дахь НҮБ-ын байранд болох хэвлэлийн бага хурлаар танилцуулах юм.
Ноён Лео Хеллер (Бразил) хүний эрх ба ундны усны аюлгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал эрхэлсэн Тусгай илтгэгчээр 2014 оны 11-р сард томилогджээ. Тэрээр Бразил дахь Освальдо Круз Сангийн судлаачаар ажилладаг бөгөөд 1990-2014 онуудад Бразилийн Минаш Гераиш мужийн Холбооны Их Сургуулийн Ариун цэвэр, байгаль орчны инженерийн салбарын профессороор ажиллаж байжээ.