Хөрөнгө оруулагчдын сонирхол ихэссэнээс Хонконгийн хөрөнгийн биржид IPO буюу хувьцаагаа анх удаа нийтэд нээлттэй гаргах сонирхолтой компани олширлоо. Сүүлийн хэдхэн сарын дотор нүдний эмчилгээний C-MER Eye Care Holdinigs, “боба цай” хэмээх жимсний холимог ундаа бэлтгэгч B&S International, орчин үеийн тавилгын жижиглэн худалдааны Ulferts, шог сэтгүүл эрхлэгч Most Kwai Chung зэрэг компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, үнэ цэнээ өсгөлөө. Шинээр IPO гаргагчид нь 300 саяас нэг тэрбумын зах зээлийн үнэлгээтэй small cap буюу бага хөрөнгөтэйд тооцогдог компаниуд юм.
Мянганыханд зориулсан 100Most сэтгүүл эрхэлдэг Most Kwai Chung хэвлэлийн компанийн хувьцааны үнэ арилжааны эхний өдрөө тал хүртлээ унахаасаа өмнөхөн 880 хувиар огцом үсрэв. Тус компанийн хувьцааны үнэ анх бүртгүүлэхэд 1.20 хонконг доллар (0.15 ам.доллар) байсан бол арилжаа хаагдах үед 6.38-аар зарагдаж байв.
Хонконгод хувьцаа худалдан авах жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын эрэлт үнийн санал бүхий нийт хувьцаанаас 6000 дахин их байгаа нь үнэмлэхүй амжилт юм.
Жижиглэнгийн хөрөнгө оруулагч ихтэй Хонконгийн хөрөнгийн бирж нь IPO гаргах компаниудад хувьцааныхаа 10-аас багагүй хувийг тодорхой хөрөнгө оруулагчид хуваарилах шаардлага тавьдаг. Гэтэл хөрөнгө оруулагч нар биржид шинээр орж буй компаниудын IPO-д хошуурч буйгаас хувьцааны үнэлгээ хэт өсөх хандлагатай болжээ.
Өндөр үнэлгээтэй компаниудад жижиглэнгийн хөрөнгө оруулагч нар мөнгө цутгаж байгаа нь “азаа үзэх эрсдэлтэй нөхцөл” үүсгэснийг хөрөнгийн зах зээлийн шинжээч, компанийн засаглалын эксперт Дэвид Уэбб тайлбарлав.
Ноён Уэбб Хонконгод бие биеийнхээ хөрөнгөөс хувь эзэмшдэг, хоорондоо нягт хэлхээ холбоо бүхий олон компаниас бүрдсэн сүлжээ ноёрхдогийг өнгөрсөн онд илрүүлсэн. Мөн тус улсын хөрөнгийн зах зээл дэх жижиг компаниуд ч хоорондоо учир битүүлэг хэлхээ холбоотойг тэрбээр анхааруулж байна. Өнгөрсөн зургадугаар сард Хонконгийн биржид хувьцааны үнэ унаж, олон тэрбумын хөрөнгө сураггүй болоход энэхүү сүлжээ ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Саяхан шинээр гарсан олон IPO-д андеррайтер буюу баталгаа гаргагч нь Everlong Securities, Lego Securities, Emperor Capital Group, Innovax Capital, Bank of Communications, China болон Merchants Securities зэрэг дан Хонконгийн банк байна. Хувьцааны үнэ эрс өсөж байгаа нь IPO-г буруу үнэлэх, улмаар компаниуд хөрөнгө босгоход хүндрэл учрах төлөвтэй боллоо.
“Хонконгийн жижиг компаниудын цар хүрээнээс хальсан, дэлхий нийтийг хамарсан бэрхшээл үүсэж болзошгүй. Тодорхой компанийн байнга давтагддаг бизнес, эс бөгөөс хэн нэгний IPO хариуцдаг компанийн ганц удаагийн бизнесийн аль нэгийг илүүд үзэх ашиг сонирхлын зөрчил хөрөнгө оруулалтын банкуудад тулгараад байна” гэж ноён Уэбб тайлбарласан юм.
Дотоодын зарим компанийн бизнесийн туршлага бүрхэг, хувьцааных нь үнэ тогтворгүй, савалгаатай байгааг Хонконгийн Үнэт цаас, фьючерсийн комисс (SFC) хүлээн зөвшөөрдөг. Тус комисс өнгөрсөн онд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй нэлээд компанийг мөрдөн шалгаж, авлигын хэрэгт сэжиглэн олон удирдлагыг баривчилсан.
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад small cap компанийн IPO эрэлттэй байгаагийн бас нэг учир нь гарч буй хувьцаа хэт цөөн байгаа явдал.
Үнэ нь хадсан хувьцаа хожим эргээд унасан. B & S International- ынх өнгөрсөн сард арилжааны эхний өдрөө 298 хувиар өсөж, 3.98 хонконг доллар болсон ч эдүгээ 2.49-өөр арилжиж байгаа. Үнэ нь 186 хувиар өсөж, 1.60 ам.долларт хүрсэн Ulferts-ийн хувьцааг өдгөө 0.62-оор үнэлж байна.
IPO-гийнх нь үнэ ганцхан өдөрт 2010 оноос хойш тохиолдож байгаагүйгээр өссөн 10 компанийн дөрвийнх нь хувьцаа эдүгээ анх санал болгосон үнээсээ ч хямд зарагдаж байгааг Dealogic-ын өгөгдөл нийлүүлэгч Ken Fong компанийн статистикаас үзэж болно.
Эмма Данкли