Кубa улсад Төрийн зөвлөлийн дарга нь засгийн газрыг тэргүүлэхээс гадна төрийн тэргүүний албыг хашдаг. Түүнчлэн давхар зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг билээ.
Сүүлийн жилүүдэд Төрийн зөвлөлийн дарга Рауль Кастрогийн залгамж халааг түүний нэгдүгээр орлогч Мигель Диаз-Канель авах талаар яригдах болсон билээ. Ерөнхийдөө Төрийн зөвлөлийн дарга байхгүй үед, өвчтэй эсвэл нас барсан тохиолдолд түүний Нэгдүгээр орлогч Төрийн зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг. Мигель Диаз-Канель электроникийн инженер мэргэжилтэй. Залуудаа тэрээр Никарагуа дахь Олон улсын ажиллагаанд оролцож, Вилья-Клара мужийн Залуу коммунистуудын эвлэлийн 1-р нарийн бичгээр ажиллаж байсан байна. 2009-2012 онуудад Кубын Дээд боловсролын сайдаар, 2013 оноос Кубын Төрийн зөвлөлийн даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байна.
Кубын шинэ удирдагч яг ямар хүн бэ гэдэг нь оньсого хэвээр байна. Тэрээр гадаадын хэвлэлд ярилцлага өгдөггүй, орон нутгийн хэвлэлүүд ихэнхдээ түүний гадаад дотоодын айлчлалуудын тухай л бичдэг. Зарим нэг ажиглагчдын үзэж байгаагаар Диаз-Канель харьцангуй либерал үзэл баримтлалтай мэт харагддаг аж. Залуудаа рок хөгжим сонсож, үсээ урт ургуулдаг байсан тухайг нь ч онцолсон байна. Тэрээр Кубад интернетийн өргөн хэрэглээг нэвтрүүлэхийг уриалдаг нэгэн ба үргэлж таблеттайгаа явж харагддаг аж.
Түүний төрсөн нутаг болох Вилья-Клара мужийн иргэд түүнийг “ард түмний хүн” гэж нэрлэдэг ба сургуулийнхаа шилдэг сурагчдын нэг байсан талаар дурсдаг аж. ЗХУ бутран унаж, Куба эдийн засгийн гүн хямралд орсон хэцүү цаг үед тэрээр Вилья-Клара мужийн Коммунист намын тэргүүнээр ажиллаж эхэлжээ. Түлшний хомсдол үүсчихээд байхад Лада машин хөлөглөн давхих намын бусад нөхөдтэй харьцуулахад Мигель Диаз-Канель ажил руугаа дугуйтай явж, авлига хээл хахуультай тэмцэхийн тулд төрийн байгууллагуудад гэнэтийн шалгалт хийдэг байжээ.
Төрийн албанд хэдэн арван жилийн турш ажиллахдаа тэрээр улс төр, эдийн засгийн асуудлуудад намынхаа чиг үүрэгт үнэнч болохоо нэг бус удаа харуулсан аж. 2013 онд Рауль Кастро түүнийг нэгдүгээр орлогчоороо томилохдоо үзэл баримтлалдаа үнэнч хэмээн магтаж байсан юм.
Эх сурвалж: mk.ru