Улаанбаатарт энэ сарын 20-21-нд олон улсын оюутан, залуу судлаачдын “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний наймдугаар их хурал болно.
Хуралд оролцохоор 17 орны их, дээд сургуулийн 70 гаруй залуу судлаач, эрдэмтэн, доктор, ректор захирлууд манай улсад ирэх юм байна.
Илтгэлүүдийг багтаасан 502 хуудас бүхий эрдэм шинжилгээ, судалгааны эмхэтгэл гарна.
Хурлыг Олон улсын спортын их, дээд сургуулийн холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Үндэсний биеийн тамирын дээд сургуулиас (ҮБТДС) зохион байгуулж байна. Хурал маргааш 9:00 цагаас “Тусгаар тогтнолын ордон”-ы бага танхимд эхэлж, үдээс хойш салбар хуралдаанаар үргэлжилнэ. Таван салбар хуралдаан МУИС-ийн шинэ номын санд үргэлжлэх юм байна.
Эрдэм шинжилгээний их хуралд ОХУ, БНХАУ, Латви, Казахстан, Тажикстан, Украин, БНСУ, Япон, Армен, Узбекстан, Болгар, Беларусийн эрдэмтэд илтгэл тавина. Тодруулбал, Олон улсын спортын их, дээд сургуулийн холбооны тэргүүн, Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) Гүйцэтгэх хорооны гишүүн, академич, доктор (Sc.D), профессор К.К.Закирьянов, ОХУ-ын Москва мужийн Биеийн тамирын их сургуулийн ректор, ОХУ-ын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, доктор (Sc.D), профессор С.С. Сейранов, Казакстаны Биеийн тамирын их сургуулийн тэргүүн дэд ректор доктор, профессор ..Махаганов, Украины Биеийн тамирын их сургуулийн профессор, доктор (Sc.D), академич В. Н. Платонов, Тажикстаны Биеийн тамир, спортын дээд сургуулийн ректор, доктор, профессор Ш.А. Сафаров зэрэг тэргүүлэх онолч, эрдэмтэд хүрэлцэн ирнэ.
Хурлын материалд 319 судлаач (240 гадаадын, 79 Монгол залуу судлаач) хамтарсан болон 148 илтгэлийн бүтээлээ ирүүлжээ. Илтгэлүүдийг багтаасан 502 хуудас бүхий эрдэм шинжилгээ, судалгааны эмхэтгэл гарч байгаа нь Монгол Улсад болсон спортын хамгийн том цар хүрээтэй эрдмийн хурал болохыг илтгэнэ.