НАСА агентлагийн хамгийн сүүлийн үеийн даалгавар болох ТЕСС дуран авай өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 06:51 цагт Флоридагийн Кейп Канаверал дахь тавцангаас хөөрлөө. SpaceX компанийн Falcon 9 пуужингаар ийнхүү шинэ дуран авай тойрог замдаа оржээ.
Харин дуран авайг хөөргөсөн пуужингийн эхний шатны хөдөлгүүр Атлантын далай дээрх дрон дээр газардсан байна. ТЕСС хэмээх дуран авай нь бидний өмнө нь харж байгаагүй гариг эрхсийг ойрын однуудаас хайж, магадгүй харийн амьдрал ч илрүүлж болох юм.
Нийт үзэгдэх тэнгэрийн 85 хувийг бүтнээр зураглан буулгах энэ дуран авай нэгж хугацаанд 200 мянган одыг зэрэг ажиглаж байх аж. Дуран авайн ажиллах зарчим нь Кеплер дурантай ижил бөгөөд тухайн одны наагуур дамжин өнгөрсөн гаригийг одны бүдгэрлийн тусламжтай илрүүлж, түүнээс нь улбаалан гаригийн хэмжээ, хурд зэргийг тодорхойлох юм.
Хэдийгээр ингэж гариг хайх нь бухал дундаас зүү эрэхтэй ижил боловч тэнгэрт байгаа оддын тоо хийгээд түүнээс нь давсан гариг байдаг гэж үзэхэд тийм ч бүтэхгүй зүйл бас биш юм. 2016 онд Кеплер дуран авайн тусламжтай бид орчлонгийн бяцхан хэсгийг ажиглаад л өмнө нь илрүүлж байгаагүй 1284 шинэ гаригийг нээж байсан билээ.
Харин ТЕСС дуран авай нь нэгэн зэрэг илүү өргөн талбайг ажиглаж байх юм. Ажиглалтын нэгж орбит нь 13,7 өдөр үргэлжлэх бөгөөд дэлхийн хойд хагаст 13 ажиглалтын цэг, өмнөд хагаст мөн адил 13 ажиглалтын цэг бий. Ингэхээр ТЕСС дуран авай бүтэн жилийн дараа гэхэд үзэгдэх тэнгэрийн 85 хувийг ажигласан байх юм.
Гэхдээ илүү ойрхон орших, тод однуудыг ажиглах бөгөөд 300 гэрлийн жилээс дотогш зайд орших однуудыг ажиглах аж. Тэгэхээр ТЕСС дуран авайн ажиглах однуудын дийлэнх нь энгийн нүдэнд харагдах учраас “Тэнд байгаа одны дэргэд гариг бий” хэмээн шууд хэлэх боломжтой болно.