УИХ-ын гишүүн А.Сүхбат бусдад зодуулж, цагдаагийн байгууллагад хандсан. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм. Энэ хэргийн талаар УИХ-ын гишүүн А.Сүхбат сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Таныг бусдад зодуулсан гэх хэргийн талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
-Таныг зодуулаагүй, өөрөө ширээ мөргөж унасан гэх мэдээлэл байна?
-Наад асуудлаа зохион байгуулсан хүмүүсээс нь асуух хэрэгтэй байх. Би Цагдаагийн байгууллагад гомдолтой байгаа. Монгол бөхийн өргөөг хамгаалалтад байхад үүрээр намайг амарч байхад тийм рецедив нөхдүүдийг оруулсан. Би миний цагдаа намайг хамгаалж чадах нь уу гэдэгт эргэлзэж байгаа. Саяхан Цагдаагийн хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулийг батлалцсан хүний нэг нь би шүү дээ. Тэгэхээр цагдаагийн байгууллагад салхи оруулах, бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хэрэгтэй болжээ.
-Энэ хэргийг хэн зохион байгуулсан бэ?
-Бөхийн холбоог хууль бусаар тэргүүлж байгаа нөхдүүд энэ ажлыг зохион байгуулсан. Энэ бол үүрээр болсон асуудал. Хамгийн эвгүй нь намайг хэвтэж байхад харанхуйгаар хаалга цөм өшиглөж орж ирсэн. Улсын начин Одхүү, Багахүү, Ганбаатар нарын залуучууд харагдаж байсныг би Бөхийн өргөөнөөс хүчинд автаж гарахдаа л эргэж харсан. Ер нь Бөхийн холбооны маргаан зөвхөн өнөөдрийн асуудал биш ээ. Бид нар 20 жилийн булхай луйврыг илчилж байгаа юм.
Нэг хүн ТББ-ыг 28 жил тэргүүлсний 20 жилд нь хууль бусаар удирдсан. Өнөөдөр энэ асуудлыг бөхийн маргаан болгож, жүжиг тавьж байна. Энд монгол бөхчүүд л хохирсон. Монгол бөхийн хөгжлийг 20 жилээр удаашруулсан. Цолоо ашиглаж даваа наймаалцдаг, буруу шүүлт, шодоооны барьц, допингийн асуудал байна. Энэ бүх шударга бус зүйлээс байдлаас монгол бөх үзэгчгүй болж байна. Үзэгчгүй болсон спорт сөнөдөг жамтай. Бөхчүүд бид цаашид хэр удаан амьдрах вэ гэдэг асуудал гарч ирж байна.
-Их эеийг хууль бусаар хуралдсан гэж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлсэн?
-Өөрийгөө Монгол бөхийн холбооны тэргүүн гээд байгаа Б.Бат-Эрдэнэ аваргад хандаж “Хуульзүйн ухааны доктор Та хууль бус үйлдлээ зогсоо” гэж хэлмээр байна. Хүчингүйд тооцсон тамга тэмдгийг Б.Бат-Эрдэнэ гишүүн өнөөдөр хэрэглэсээр л яваа.
-Та үүрээр Бөхийн өргөөнд юу хийж байсан юм бэ?
-Би Монгол бөхийн холбооны аваргуудын зөвлөлийн гишүүн. Би Бөхийн өргөөнд хэзээ ч нэвтэрч орох, мэдээлэл авах бүрэн эрхтэй. Монгол бөхчүүд бол монгол эрчүүдийнхээ сүлд хийморйг авч явдаг гэж би ойлгодог. Монгол бөх бохир байвал Монголын төр бохир байна. Монгол бөх цэвэршвэл Монголын төр цэвэршинэ гэж ойлгодог. Үүнд итгэдэг.
-Улсын заан Ц.Магалжав Таныг өөрийгөө боосон мэтээр ярьсан байна?
-Хэрэг явдал шийдэгдсэний дараа бүх зүйл тодорхой болно. Магалжав өөрөө зохион байгуулчихаад ийм зүйл ярьж байдаг. Магалжав өөрөө ч татагдаад хуулийн байгууллагад шалгуулж л байгаа байх.