Хойд Америкийн Үндэсний Хоккейн лигийн плэй-оффын өрсөлдөөн сонирхолтой, эгзэгтэй болж байна. Өнөө өглөө Флорида мужийн “Тампа Бэй Лайтнинг” баг Нью Жерси Дэвилс багийн “Пруденшал” цэнгэлдэхэд зочлон тоглолоо. Хоёр багийн цувралын 4 дэх тоглолтонд талбайн эзэд аюултай довтолгоонуудыг хийж улмаар эхний үе өндөрлөхөд 12 минут дутуу байхад Кайл Палмьери гоол оруулж, ордонд цугласан хөгжөөн дэмжигчиддээ бэлэг барьлаа.
Гэсэн ч энэхүү гоолоос хойш зочин багийн хаалгач Андрей Василевский дахин өрсөлдөгчиддөө боломж олгоогүй юм. Лайтнингаас Никита Кучеров багийнхаа түлхүүр тоглогч гэдгээ энэхүү тоглолтонд батлан харууллаа. 23 настай Орос тоглогчийн хувьд эхний үе өндөрлөхөд 8 минут дутуу байхад Жи.Ти.Миллерт гоолын дамжуулалтыг өгч, хоёр багийн оноо тэнцэж ирсэн. Үүнээс 3 минутын дараа Никита Кучеров өрсөлдөгчийнхөө торыг хөдөлгөж чадсанаар, багтаа манлайллыг авчирлаа.
Тоглолтын хоёрдугаар үед хоёр багийн хамгаалалт сайжирч, аль аль нь гоол алдаагүй бол гуравдугаар үед талбайн эзэд оноог тэнцүүлэх боломжийг ашиглаж чадсангүй. Улмаар ахин Никита Кучеров гоол оруулж, тоглолтын эцсийн цэгийг тавьснаар цувралыг 3-1 болгосон юм. Ийнхүү хоёр багийн цуврал улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болж байна. Цувралын 3 дахь тоглолтонд Дэвилс цувралын эхний хожлоо авсан ч, хоёр баг нудрага зөрүүлээд амжсан билээ.
Ийнхүү Нью Жерси Дэвилс багийн хувьд хожил юу юунаас илүү хэрэгтэй болсон үед цувралын 5 дахь тоглолт Лайтнингийн талбайд болох нь. Ингэснээр Тампа Бэй Лайтнинг багт Стэнлийн цомын төлөөх өрсөлдөөн улам их итгэл, зоригийг төрүүлж байна.