УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын томилгоо Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хэлэлцэв.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдыг 2016 оны долоодугаар сарын 26-ны өдөр томилохдоо Үндсэн хууль зөрчсөн гэх нэхэмжлэлийг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд гаргасан. Л.Ганболд 2013-2016 онд Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байжээ. Намын хорооны даргаар ажиллаж байсныг төрийн албанд тооцохгүй гэсэн үндэслэлээр Цэц дүгнэлтээ гаргасан байна.
Уг асуудлыг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нар тус тус танилцуулав.
Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32-д заасан журмын дагуу хэлэлцжээ. “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32-д заасны дагуу хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг дэмжээгүй байна.
Л.Энх-Амгалан: Үндсэн хуулийн цэц ийм гоомой дүгнэлт хийсэнд харамсаж байгаа. Цэц Үндсэн хуулийг зөрчиж байгаа эсэхэд анхаарч ажиллах ёстой. Гэтэл орон нутгийн томилгоотой холбоотой асуудлыг татаж аваад, шийдвэр гаргасан байна. Энэ гомдлыг Сэлэнгэ аймгийн хүн гаргасан юм билээ.
Үндсэн хуулийн цэц Нэгдүгээрт, Төрийн албаны дагаж мөрдөх журмын тухай хуульд улс төрийн намд ажилласан жилийн төрийн албанд ажилласнаар тооцно гэсэн заалтыг яагаад авч үзэхгүй байгаа юм бэ? Хоёрдугаарт, Нэхэмжлэл гаргасан хүн өөрөө гомдлоо татаж авсан. Гуравдугаарт, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд өөрөө Иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүхэд гомдол гаргасан байна. энэ асуудал шүүхийн шатандаа яваа. 2012-2016 оны хооронд АН-аас төрийн албанд ажиллаагүй олон хүн Засаг даргаар ажилласан. Үүнийг би Төрийн албаны дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу шийдэгдсэн гэж үзсэн.
Улсын Их Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл нэгдсэн хуралдаан дээр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтээр эхэлж санал хураалгах бөгөөд энэ санал эс дэмжигдвэл холбогдох Байнгын хорооны санал дэмжигдсэн гэж үзнэ” гэж заасны дагуу асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн Хууль зүйн байнгын хорооноос гаргасан саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэнгүй.