Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус газрын хэвлэлийн төлөөлөгч, хяналтын прокурор Г.Бясман, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн хэрэгт уг хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг шалгаж байна.
Шалгалтын явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганыг 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, НПГ-аас яллагдаар татсан. Яллагдагчаар татсан тогтоолыг Б.Булганд танилцуулж байцаалт авсан.
-Б.Булган өчигдөр нууц хадгалах тухай гэрээнд гарын үсэг зурлаа гэж хэвлэлийнхэнд хэлсэн нь ташаа мэдээлэл байсан уу?
-Төрийн болон албаны нууцын тухай хуулиар Төрийн нууцын баталгааг нэг л удаа авдаг. Өмнө нь шалгагдсан хэрэгт Булганаас нууцын баталгаа авсан байсан учир түүнээс дахин баталгаа гаргуулах шаардлагагүй. Өчигдөр бол түүнийг яллагдагчаар татаж, байцаалт авсан.
-Ам зураг хэзээ зурагдсан бэ?
-Ам зурагтай холбоотой мэдээллийг тухай бүр нь мэдээлж байсан. Тухайн үед хийсэн мэдээллээр яллагдагч нарын ам зургийг 1998 онд зураач Байды Булганы хэлснээр зурсан гэж мэдээлж байсан. Энэ нь Байды зураач, Булган нарын гэрчээр өгсөн мэдлүүлгээр баталгаажсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.