Өмнөд хөршийн эрх баригчид гадаадын автомашин үйлдвэрлэгчдэд БНХАУ дахь компаниа бүрэн эзэмших зөвшөөрөл олгоно гэж мэдэгдлээ. Тус улс гадаадын автомашин үйлдвэрлэгчдийг компанийн 50-иас ихгүй хувийг эзэмших хязгаарлалт тавьж байсан юм.
Мөн хоёроос олон компанийг эзэмшилдээ багтаахыг зөвшөөрдөггүй байжээ. Албаныхны мэдээлснээр хязгаарлалтаа энэ онд багтаан цуцлах юм байна. Энэхүү шийдвэр нь “General Motors”, “Tesla”, “Volkswagen”, “Toyota” зэрэг салбарын томоохон компаниудад давуу тал олгож магадгүй байгаа юм. Түүнчлэн БНХАУ-ын баримталж буй бодлогын дүнд дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид тус улсын дотоодын үйлдвэрлэгчдэд стандартаа нэвтрүүлж, цэнэг хураагуурын технологийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж ажиглагчид үзэж байна.
БНХАУ дэлхийн автомашины хамгийн том зах зээл бөгөөд өнгөрсөн онд тус улсын зах зээлд цахилгаан автомашины борлуулалт жилийн дүнгээр 53 хувиар өсөж, 770 мянгад хүрчээ.
Б.Ариунболд